Үлийн цагаан оготнотой тэмцэх ажил

Үлийн цагаан оготнотой тэмцэх ажил

58
0
Түгээх

2019 онд орон нутгийн хөрөнгө санхүүжилтээр бэлчээрийн үлийн цагаан оготнотой тэмцэх ажлыг Баянцогт сумын Засаг даргын 2019 оны 04 дүгээр сарын 10-ны өдрийн А/37 дугаар захирамжаар тусгагдсан заавар журмын дагуу хэрэгжүүлэн ажиллаа

   Үлийн цагаан оготнотой тэмцэх ажлыг өрнүүлэхээр Төв аймагт тендерээр шалгарсан “Шим ХХК”-аас 2 тн  бактобромадиолон хороор хордуулсан будааг суманд тээвэрлэн ирж -4 хэмээс +6 хэмтэй байранд хадгалж 2019 оны 04 сарын 22-ны өдрөөс 27-ны өдрийн хооронд малчид, тариаланчидтайгаа хамтран өгөөш цацах ажыг гүйцэтгэв. Оготно устгах ажилд 3-н тээврийн хэрэгсэл, 1 төрийн албан хаагч, 10 малчин, мал бүхий иргэд хамрагдсан.

Оготно устгалд ажиллах 10 хүнийг Төв аймгийн ХХҮГазраас өдрийн 28000 төгрөгөөр 5 өдөр цалинжуулж  мөн ЗДТГазраас ажиллах иргэдэд хорноос хамгаалах хэрэгсэл мөн тээврийн хэрэгсэлийн шатах тослох материалын зардал гарган хамтран ажиллаа. Оготно устгах ажил эхлэхтэй холбогдуулан зураглалд орсон малчид, мал бүхий иргэдэд мэдээлэл хийж ойролцоох малчдад мэдэгдэх хуудас өгч хорио цээрийн дэглэм тогтоон ажилласан. Оготно устгах ажлыг ЗДТГазраас бэлчээр, усан хангамж хариуцсан мэргэжилтэн ахалж ажиллах иргэдэд аюулгүй ажиллагааны заавар, зөвлөмж өгч баталгаажуулалт хийж ажилласан. Зураглалд орсон 5 байршилын нийт 1000 га талбайд 3 тээврийн хэрэгсэлд хордуулсан будаагаа ачиж хоорондоо 10 м зайтай байрлуулж 2 хүн хордуулсан будааг бага хэмжээгээр оготны үлий орчимд цацах уул өндөрлөг хэсгээр хоорондоо 10 м зайтай яган явж өгөөш цацах маягаар ажил гүйцэтгэв. Мөн аж ахуй нэгжүүд тариалалт хийх талбай, талбайгаас 100 м зайд бромадиолон хороор хордуулсан будааг цацаж хамтран ажилласан. Мөн “Түмэн атар” ХХК-аас тус сумын Сарлаг багт хамаарах бэлчээрийн талбайд цацах бромадиолон хороор хордуулсан 500 кг будаа өгч бэлчээрийг хортон мэрэгчидээс хамгаалах ажилд өөрийн хувь нэмэрээ оруулсан. Оготно устгах ажилд сумын ЗДТГазраас суманд үйл ажиллагаа эрхэлдэг “Жагро” ХХК-аас 1 тн тэжээлийн будаа авч бромадиолон хороор хордуулан хортон мэрэгчид ихээр тархсан Жирэм, Яргайтаар хор цацаж нийт 1.5 тн будаагаар 800 га талбайд оготно устгах ажил хийгдсэн.

2019 онд бэлчээрийн хортон мэргэчидтэй тэмцэх ажил 2 тн бактобромадиолон хор, 1.5 тн бромадиолон хороор хордуулсан будаагаар өгөөш цацах аргаар нийт 1800 га талбайд хийгдсэн. Оготно устгах ажил дууссан даруйд сумын хог төвлөрүүлэх цэгт ажилд хэрэглэгдсэн хөдөлмөр хамгаалалын хэрэгсэл, хорны шуудайг шатаах, тээврийн хэрэгсэлийг ариутгах ажил хийгдсэн.

Сэтгэгдэл байхгүй