ХУУЛЬ БИДНИЙ АМЬДРАЛД-2

ХУУЛЬ БИДНИЙ АМЬДРАЛД-2

238
0
Түгээх

Иргэд малчидад шинээр гарсан  хуулиудыг сурталчилах, төрийн үйлчилгээг төв цэгт нь түргэн шуурхай хүргэж, чөлөөт цагыг зөв боловсон өнгөрүүлэх зорилгоор “Хууль бидний амьдралд-2” сэдэвт нээлттэй өдөрлөгийг 2019 оны 04-р сарын 26-ны өдрийн 15.20 цагт багийн байранд  64 өрхийн 75 иргэний  29.7% буюу 4 өрх тутмаас 1 өрхийн үзүүлэлтээр тооцвол 119.1%-ийн ирцтэйгээр эхэллээ. Өдөрлөгөөр Улсын  бүртгэгч, багийн байгаль хамгаалагч, МИГ даатгалын төлөөлөгч нар иргэдэд мэдээлэл  хийж, шинэ гарсан хуулиудаас танилцуулж,  дараах төрлийн тэмцээнүүдийг  явуулсан болно. Үүнд:

-“АХА” тэмцээнд 48 иргэн оролцож I- байрыг Б.Гантөмөр, II-р байрыг Б.Нямжав,  III-р байрыг Б.Батжаргал нар тус тус эзэлж,

-Эмэгтэй  “Гар барилдаан” -нд I- байрыг Д.Доржпагма, II- байрыг Л.Энхжаргал, III- байрыг Д.Дуламсүрэн нар

  -Эрэгтэй “Гар барилдаан”-нд I- байрыг Л.Бадамчулуун, II- байрыг Г.Сугирсүрэн, III- байрыг Л.Амгаланбаатар нар тус тус  эзэллээ. Мөн Соёлын төвөөс бүжгийн арга хэмжээ зохион байгуулсан бөгөөд үдийн цайнд кофе, печене-ээр иргэддээ дайллаа.

Сэтгэгдэл байхгүй