эрх зүйн сургалт сурталчилгаа

эрх зүйн сургалт сурталчилгаа

258
0
Түгээх

Сумын хэмжээнд эрх зүйн сургалт сурталчилгаа зохион байгуулах 2019 оны төлөвлөгөөг  4 зорилт 14 хэрэгжүүлэх арга хэмжээтэй төлөвлөн төлөвлөгөөг хэрэгжүүлэн ажиллаж байна. Үндсэн хуулийн 27 жилийн арга хэмжээг зохион байгуулж уралдаан тэмцээн, АХА тэмцээн, сургалт хийж нийт 166 иргэнд Үндсэн хуулийн холбогдох заалтаар мэдээлэл хийв. Мөн энэ үеэр Байгаль орчны холбогдолтой хуулиар гарын авлага бэлтгэн нийт 53 иргэнд мэдээлэл хийлээ. Төрийн албаны хуулийн шинэчилсэн найруулаар дотоод сургалтын хичээл бэлтгэн төрийн байгууллага бүр сургалт хийж 57 төрийн албан хаагчийг хамруулав. Аймгийн хөдөлмөр халамж үйлчилгээний хэлтсээс зорион байгуулсан зорилтот бүлгийн иргэдэд хийсэн сургалтын үеэр Төрийн албаны хуулиар сургалт хийж 18 иргэн, ИТХ-ын тэргүүлэгчдэд сургалт хийж 6 тэргүүлэгчийг хамруулсан.    Даргиат багийн  БИНХ дээр 2 төрлийн хуулиар \К.Дулмаа, Б.Билгүүн\  мэдээлэл  хийж 87  иргэнийг хамруулсан.    

Мөн ЗДТГ-ын мэргэжилтэнүүдийг хариуцсан чиглэлийн хууль тогтоомжийг сурталчилах ажилд татан оролцуулж  байна. 

Сэтгэгдэл байхгүй