Facebook icon.svg

twitter logos

shilen dans

shuud utas

urianii jil 2018

ЗАЯА ТҮВШИН НУТАГ

ТАВТАЙ МОРИЛ

Шилэн дансны тухай хууль, төсвийн тухай хуулиар сургалт хийв.

1aa

 Баянцогт сумын Санхүүгийн албанаас ЗДТГ-ын албан хаагчдад дотоодын сургалтыг Шилэн дансны тухай хууль, төсвийн тухай хуулиар хийж,хуулийн хүрээнд мэдлэгийг шалгах тест бэлтэн авч сургалтыг үр дүнтэй зохион байгуулж ажиллаа.

малд үзлэг халдваргүйжүүлэлт хийлээ.

21769303 1977865539152225 1672937809 oСумын хэмжээнд малын халдварт өвчнөөс урьдчилан сэргийлэх арга хэмжээнд 119302 толгой мал, паразиттах өвчний эмчлэн сэргийлэх арга хэмжээнд 45548 толгой мал тус тус хамрагдаж 10800м2 талбай бүхий 76 хашаа саравч, 9 худаг уст цэгт ариутгал халдваргүйжүүлэлт хийж шүлхий өвчний голомтноос ирсэн 4 суурийн 302 үхэр, 2591 бог малд үзлэг халдваргүйжүүлэлт хийлээ.

Байгууллагын соёл, хувь хүний хандлага сэдэвт сургалт

IMG 6860Энэ сарын 06-ны өдөр Төрийн албан хаагчдын ёс зүй, сахилга хариуцлагыг сайжруулах жилийн ажлын хүрээнд Засаг даргын тамгын газрын нийт 18 албан хаагчдад "Байгууллагын ёс зүй, Хувь хүний хандлага" сэдвээр сургалт зохион байгуулав. Энэхүү сургалтын үр дүнд байгууллагын салашгүй хэсэг болсон хувь хүний хандлага соёл нь байгууллагад хэрхэн нөлөөлж байгааг мэдэж авсанд оршино. Сургалтын төгсгөлд албан хаагчдын дунд сонирхолтой сонжоог явуулсан нь хувь хүн өөрийнхөө эерэг зан чанарыг тодорхойлон мэдэж авсан байна.

“ЭКО ТОХИЛОГ ХАШАА БОЛЗОЛТ УРАЛДААНЫГ ШАЛГАРУУЛАХ УДИРДАМЖ

НЭГ:УРАЛДААНЫ ЗОРИЛГО

 Төв аймаг 2017 оныг “Ажилтай орлоготой иргэн” урианы жилийн ажлын хүрээнд сум бүрт “Эко тохилог хашаа” нэгдсэн арга хэмжээг зохион байгуулж, айл өрхүүдийн хашааны тохижилтийг үлгэр жишээ болгох ажлыг өрнүүлэх, өрх бүр эрүүл ногоон орчин бүхий тохилог хашаанд амьдрах ая тухтай байдлыг бий болгоход энэхүү уралдааны зорилго оршино.

ХОЁР: ШАЛГАРУУЛАЛТ ХИЙХ ХУГАЦАА

Шалгаруулалтыг 2017 оны 05-р сарын 03-ээс 11-р сарын 10-ныг хүртэл Баг, байгууллага,аж ахуйн нэгж, иргэдийн дунд явуулна.

ГУРАВ: “ЭКО ТОХИЛОГ ХАШАА” болзолт уралдааны  шалгуур үзүүлэлтүүд:

  1. Хашаа, хаалганы үзэмж
  2. Гэр, барилга орон сууцны үзэмж
  3. Ногооны талбай, хүлэмж ашиглалт
  4. Амралтын талбай болон сүүдрэвч
  5. Жимс, жимсгэнэ тариалалт “Чацаргана, Үхрийн нүд” гэх мэт
  6. Хашаан дахь явган хүний зам
  7. Хүүхдийн тоглоомын элстэй талбай
  8. Сагсны талбай
  9. Граш
  10. Эко био 00
  11. Бохирын цооног
  12. Хогийн сав                  

ДӨРӨВ: УРАЛДААНЫ ШАГНАЛЫН САН

  • 1-р байр өргөмжлөл 100 000 төгрөг
  • 2-р байр өргөмжлөл, 60 000 төгрөг
  • 3-р байр өргөмжлөл, 40 000 төрөг

ТАВ: УРАЛДААНЫ ДҮН

Уралдааны дүнг 2017 оны 11-р сарын 15-ны дотор шалгаруулан, шагналыг Сумын шинэ жилийн үйл ажиллагаан дээр гардуулна.

АЖИЛТАЙ ОРЛОГОТОЙ ИРГЭН

“АЖИЛТАЙ ОРЛОГОТОЙ ИРГЭН “ Урианы жилийн ажлын хүрээнд “Хөдөлмөрийн үнэ цэнэ” ,”Өрхийн төсөв, орлого, зарлага, хөтлөлт, өрхийн хуримтлал”, “Мэргэжлээ хэрхэн сонгох”, зэрэг сэдэвт Мөн Хатуу бЯслаг  хийх түүнийг хүнсэнд хэрхэн хэрэглэх, арьс ширийг гэрийн нөхцөлд хэрхэн элдэх, сураар  бугуйл чөдөр гэх мэтийг хийх, Хүнсний ногооны болон хамгаалагдсан хөрсний үйлдвэрлэл, жимс, жимсгэний тарих технологийн талаар  гэх мэт олон сургалтуудыг хийж ----  хүн хамрагдаж  16 иргэн сертификат авЛАА.

uria

Хуудас 25 -с 4

Холбоос баннер

Erunhiilugch-300x62

 
 
 

Snapshot 2015-12-13 121706

abilga

 legal-info-banner-top

 

 

Цаг агаар

Онлайн зочид

Бидэнд 60 зочид ба Гишүүд байхгүй онлайн байна

Гишүүнчлэл



Тоолуур

75970
ӨнөөдөрӨнөөдөр2
ӨчигдөрӨчигдөр140
Энэ долоо хоногтЭнэ долоо хоногт654
Энэ сардЭнэ сард3667
Нийт хандагсадНийт хандагсад75970
Одоо байгаа зочид
-

contact-us-HiResМонгол улс төв аймаг Баянцогт сум

chinzo

Холбоо барих:
Утас + 9199 1225,
7027 6207,  899 80 899
 
 Мэйл:  Энэ и-мэйл хаягийг спамботоос хамгаалсан. Та үзэхийн тулд JavaScript идэвхжүүлэх хэрэгтэй.

bayantsogt position

Free business joomla templates