Facebook icon.svg

twitter logos

shilen dans

shuud utas

urianii jil 2018

ЗАЯА ТҮВШИН НУТАГ

ТАВТАЙ МОРИЛ

Санхүү алба Дотоод сургалт зохион байгуулав

20171025 144624Санхүүгийн алба, Баянцогт сумын Дотоод хяналтын нэгж хамтран  нийт төсвийн байгууллагын дотоод хяналтын нэгж, байгууллагын дарга нарт “ Аж ахуй нэгж байлгууллагын дотоод хяналт шалгалт ” сэдэвт сургалтыг хийж байгууллага бүрийн дотоод хяналтын багийн үйл ажиллагаатай танилцаж цаашид анхаарах асуудлыг нь хэлж, арга зүйн зөвөлгөө өгч харилцан туршлага солилцсон үр дүнтэй сургалт боллоо.

Дотоод хяналт шалгалтыг хийлээ

shalgalt2017 оны 10 сарын 31, 11 сарын 1-ний өдрүүдэд сумын гал тогоо бүхий байгууллагуудын гал тогоо болон хүнсний худалдаа үйлчилгээ эрэхэлж байгаа хүнсний дэлгүүрүүдэд сумын Засаг даргын баталсан удирдамжийн дагуу сумын дотоод хяналтын нэгж, нийгэмийн бодлогын ажилтан, багийн Засаг дарга, цагдаагийн бүрэлдэхүүнтэй ажлын хэсэг хяналт шалгалт хийлээ.  

Биелэлт

Суманд төвлөрөх 11 нэр төрлийн орлого 2017 оны 10  дугаар сарын 31-ний байдлаар  13668.5 мянган төгрөг орохоос 23050.4 мянган төгрөг орж 168.6 хувийн биелэлттэй байна.  Ойн төлбөр 73.1 хувь, Хүү торгууль 55.0 хувийн биелэлттэй, Галт зэвсгийн албан татвар 51.5 хувь, тэмдэгтийн хураамжын орлого 93.8 хувь биелэсэн ба бусад орлого биелэсэн.

Аймагт төвлөрөх 6 нэр төрлийн орлого 152766.2 мянган төгрөг орохоос 137837.3 мянган төгрөг орж 90.2  хувийн биелэлттэй байна. Цалингийн ашиг 93.0 хувийн биелэттэй, газрын төлбөр 89.6 хувийн биелэттэй ба бусад орлого биелэсэн.

Улсад төвлөрөх 3 нэр төрлийн орлого 4940.1 мянган төгрөг орохоос 7107.0  мянган төгрөг орж 143.9 хувийн биелэлттэй байна. Нэр төрлөөр жигд биелэсэн.

Нийт 3 шатны орлого  171374.8  мянган төгрөг орохоос 167994.7  мянган төгрөг  орж 98.0 хувийн биелэлттэй байна.

Статистикийн боловсрол

staЖил бүр уламжлал болон зохион явуулдаг “ Статистикийн боловсрол ” сэдэвт хичээлийг Л.Лувсангийн нэрэмжит ерөнхий боловсролын дунд сургуулийн ахлах ангийн сурагчдад заалаа. Нийт  9,10,12-р  ангийн 41 хүүхэдэд статистикийн тухай ойлголт,  интернет орчинд хэрхэн ажиллаж мэдээлэлийг хаанаас олж авах, олон улсын статистик чиг хандлага , аймаг, сумын хүн ам малын тоо бусад мэдээ тоо баримт судалгааны талаар тэдгээр судалгааг хэрхэн цуглуулан дүн шинжилгээ хийж иргэдэд хүргэдэг   талаар зааж харилцан ярилцан хичээлийг үр дүнтэй хийлээ. 

Иргэний танхимаас 3-р улиралд зохион байгуулсан ажлын мэдээлэл

itanhim

1.2017 оны 10 дугаар сарын 09-ны өдөр сумын Соёлын төвд Нийтийн сонсгол зохион байгуулж энэ үеэр Зөрчлийн тухай хуулиар сургалт хийлээ.

2. Суманд газар тариалангийн үйл ажиллагаа явуулдаг 10 ААН-ээр орж  хөдөлмөрийн аюулгүй байдал эрүүл ахуйн тухай хууль, ҮОХХ-г судлан бүртгэх дүрэм, Хөдөө аж ахуйн зарим механикжсан ажлын аюулгүй ажиллагааны зааварчилгааг сурталчилан таниулж ААН бүрт ХАА-г мөрдөж ажиллах зөвлөмжийг хүргэлээ.

Хуудас 25 -с 5

Холбоос баннер

Erunhiilugch-300x62

 
 
 

Snapshot 2015-12-13 121706

abilga

 legal-info-banner-top

 

 

Цаг агаар

Онлайн зочид

Бидэнд 64 зочид ба Гишүүд байхгүй онлайн байна

Гишүүнчлэл



Тоолуур

75971
ӨнөөдөрӨнөөдөр3
ӨчигдөрӨчигдөр140
Энэ долоо хоногтЭнэ долоо хоногт655
Энэ сардЭнэ сард3668
Нийт хандагсадНийт хандагсад75971
Одоо байгаа зочид
-

contact-us-HiResМонгол улс төв аймаг Баянцогт сум

chinzo

Холбоо барих:
Утас + 9199 1225,
7027 6207,  899 80 899
 
 Мэйл:  Энэ и-мэйл хаягийг спамботоос хамгаалсан. Та үзэхийн тулд JavaScript идэвхжүүлэх хэрэгтэй.

bayantsogt position

Free business joomla templates