Facebook icon.svg

twitter logos

shilen dans

shuud utas

urianii jil 2018

ЗАЯА ТҮВШИН НУТАГ

ТАВТАЙ МОРИЛ

МОНГОЛ УЛСЫН ИРГЭНИЙ СОНГОХ, СОНГОГДОХ ЭРХ

Сонгох эрх

Сонгуулийн эрх бүхий иргэн  ТА:

Сонгуульд үндэс, угсаа, хэл, арьсны өнгө, хүйс, нийгмийн гарал, байдал, хөрөнгө чинээ, эрхэлсэн ажил, албан тушаал, шашин шүтлэг, үзэл бодол, боловсролоор ялгаварлагдахгүйгээр оролцох эрхтэй.

Сонгууль нь бүх нийтийн байх бөгөөд сонгогч бүр оролцох эрхтэй.

Сонгогч таныг хөндлөнгийн нөлөөгүйгээр хүсэл зоригоо илэрхийлж, саналаа нууцаар гаргах боломжийг хангасан байна.

Эрх зүйн чадамжгүй нь шүүхийн шийдвэрээр тогтоогдсон, түүнчлэн хорих, баривчлах ял эдэлж байгаа сонгуулийн эрх бүхий иргэн сонгуульд оролцох эрхгүй.

Сонгогдох эрх

МОНГОЛ УЛСЫН ЕРӨНХИЙЛӨГЧИЙН СОНГУУЛЬД:    

Улсын Их Хуралд суудал бүхий улс төрийн нам дангаараа болон хамтран нэр дэвшүүлнэ.

            Ерөнхийлөгчид нэр дэвшигчид тавигдах шаардлага

Баянцогт суманд ТАХ-ын зөвлөгөөн зохион байгууллагдав.

IMG 9523“ТАХ-чийн сахилга хариуцлага, ёс зүйг сайжруулах жил”-ийн ажлын хүрээнд тус суманд 2017 оны 05-р сарын 24-ны өдөр “ТАХ-ын зөвлөгөөн”-ийг ЗДТГ-аас зохион байгуулж, төрийн байгууллагуудын нийт 112 албан хаагч оролцов.

Би ирээдүйн татвар төлөгч

9а Б.Хишигбат“ТАТВАР ТӨЛӨГЧДИЙН ӨДРҮҮД”-ээр ЕБСургуулийн сурагчддын дунд зарласан “Би ирээдүйн татвар төлөгч” сэдэвт гар зургийн болон зохион бичлэгийн уралдаанд Төв аймагт гар зургийн уралдаанд 1-р байранд 9а Э.Уянга, 9а Б.Хишигбат , зохион бичлэгийн уралдаанд 1-р байранд 11а Э.Цолмон, 9а Д.Нарандулам, Суманд гар зургийн уралдаанд 1-р байр 9а Б.Ариунтуяа, 2-р байр 12а Н.Мөнхбаясгалан, 3-р байр 7а Б.Халиунаа, зохион бичлэгийн уралдаанд 1 -р байр 11а О.Цолмон , 2-р байр 11а Б.Ганжидмаа, 3-р байр 8а Ж.Отгончимэг нар байр эзэлж ТАЛАРХАЛ мөнгөн шагналаар шагнаж урамшууллаа. Нийт хүүхдүүддээ сурлага, хөдөлмөрийн өндөр амжилт хүсэн ерөөе.

 

 

 

Татвар төлөгчдийн өдрүүд”-ийг

Жил бүрийн 5-р сарын 2 дахь долоо хоногт улс орон даяар “Татвар төлөгчдийн өдрүүд”-ийг уламжлал болгон зохион байгуулдаг билээ.

“ТАТВАР ТӨЛӨГЧДИЙН ӨДРҮҮД”-ээр зохион байгуулагдах өдөрлөгүүд өдгөө 18 жилдээ зохион байгуулагдаж байгаа бөгөөд Баянцогт суманд тус өдрүүдээртөсөвт байгууллагууд, баг, ААНэгж, иргэдийн дунд гар бөмбөгийн холимог багийн тэмцээнийг 5 сарын 10-ны өдрийн 14:00 цагаас сургуулийн спорт зааланд амжилттай зохион байгууллаа. Тэмцээнд 12 багийн 72 тамирчин оролцсон бөгөөд 1-р байрыг “Даргиат 3-р баг”, 2-р байрыг “ЕБСургууль”, 3-р байрыг “ЗДТГазар” эзэлж талархал, медаль, мөнгөн шагналаар шагнаж урамшууллаа. Тэмцээнд идэвхи, санаачлагатай оролцсон баг тамирчиддаа спортын өндөр амжилт хүсье.

Сайн үйлс дэлгэрэх болтугай.   Баянцогт сумын ТУБайцаагч. 

200.0 хүртэл сая төгрөгийн төсөл авна

Орон нутгийн онцлог, хэрэгцээ, хүн амын тоо, нийгэм, эдийн засаг, хөдөлмөр эрхлэлт, ядуурлын болон амьжиргааны түвшин зэрэг холбогдох үзүүлэлтэд тулгуурлан 200.0 хүртэл сая төгрөгийн төсөвт өртөгтэй, хөдөлмөр эрхлэлтийг нэмэгдүүлэх, ажлын байр бий болгох зорилтот төслийг 2017.05.30-ны дотор аймгийн ХХҮГазарт хүлээн авна. 

Хөдөлмөрийн ажилтан Х.Болортуяатай холбоо барих буюу ирж уулзана уу. 
Холбогдох утас: 80058202

Хуудас 25 -с 9

Холбоос баннер

Erunhiilugch-300x62

 
 
 

Snapshot 2015-12-13 121706

abilga

 legal-info-banner-top

 

 

Цаг агаар

Онлайн зочид

Бидэнд 61 зочид ба Гишүүд байхгүй онлайн байна

Гишүүнчлэл



Тоолуур

75971
ӨнөөдөрӨнөөдөр3
ӨчигдөрӨчигдөр140
Энэ долоо хоногтЭнэ долоо хоногт655
Энэ сардЭнэ сард3668
Нийт хандагсадНийт хандагсад75971
Одоо байгаа зочид
-

contact-us-HiResМонгол улс төв аймаг Баянцогт сум

chinzo

Холбоо барих:
Утас + 9199 1225,
7027 6207,  899 80 899
 
 Мэйл:  Энэ и-мэйл хаягийг спамботоос хамгаалсан. Та үзэхийн тулд JavaScript идэвхжүүлэх хэрэгтэй.

bayantsogt position

Free business joomla templates