Facebook icon.svg

twitter logos

shilen dans

shuud utas

neg tsonh logo2009-2012 онд аймгийн 26 сум өөрсдийн нөөц боломж, төсөл хөтөлбөрийн дэмжлэгт тулгуурлан 1.5сая-28.8 сая төгрөгийн санхүүжилтээр “Нэг цонхны үйлчилгээ”-г нэвтрүүлж, сум бүрд 4-11 ажилтан иргэдэд төрийн үйлчилгээг Нэг цэгээс чирэгдэлгүй, шуурхай хүргэж байна.

2 сарын аяны тайлан

                  Аймгийн Засаг даргын 2017 оны 09 дүгээр сарын 19-ний өдрийн А/537 дугаар Захирамж, Сумын Засаг даргын 2017 оны 09 сарын 22-ний өдрийн А/162 тоот захирамжаар 7 хүний бүрэлдэхүүнтэй ажлын хэсэг Ажил эрчижүүлэх 2 сарын аян-ыг 2017 оны 09 сарын 18-наас 11 сарын 18-ны өдөр хүртлэх хугацаанд татварын орлогын төлөвлөгөөг ханган биелүүлж ажиллаа.  Аяны хүрээнд төлөвлөгөө гарган, төлөвлөгөөний дагуу ажилласан ба Газрын төлбөр 23903,9 мянган төгрөг, Хаан болон төрийн банкаар хадгаламжийн  хүүний орлого 1274,7  мянган төгрөг, Ойн нөөцийн төлбөрийн орлого 2240,3 мянган төгрөг, Аймгийн ИТХ-ын Тэргүүлэгчдийн 2012 оны 77 дугаар тогтоолын дагуу Суурь үнэ төлөх 12 аж ахуй нэгжид 10 сарын 31-ний дотор төлөх Сумын Засаг даргын албан мэдэгдэл өгч 19816,8 мянган төгрөг, Цагдаа сумын хүү торгуулийн дансанд 300,0 мянган төгрөг, улсын бүртгэгч 120,0 мянган төгрөг, Татварын хүү торгууль 369,5, байгаль орчингоос 200,0 мянган төгрөг,  Цалин хөлс түүнтэй адилтгах орлого-49752,8  мянган төгрөг, үл хөдлөх хөрөнгийн албан татвар-2164,9 мянган төгрөг, ус ашигласны төлбөр- 496,5 мянган төгрөг, бууны албан татвар-240,0  мянган төгрөг,  үйл ажиллагааны орлого-539,4  мянган төгрөг, тэмдэгтийн хураамжийн орлого-440,4мянган төгрөг, АТБӨЯХАТатвар 312,2 мянган төгрөг төвлөрүүлэн ажиллаа.

Суманд төвлөрөх 11 нэр төрлийн орлого 2017 оны 11 сарын 18-ны байдлаар  16143.5 мянган төгрөг орохоос 24267.7  мянган төгрөг орж 150.3 хувийн биелэлттэй байна.      Аймагт төвлөрөх 6 нэр төрлийн орлого 176560.4 мянган төгрөг орохоос 203987.9 мянган төгрөг орж 115.5  хувийн биелэлттэй байна. Улсад төвлөрөх 3 нэр төрлийн орлого 5426.2 мянган төгрөг орохоос 7328.5  мянган төгрөг орж 135.1 хувийн биелэлттэй байна.

Нийт 3 шатны орлого  198130.1  мянган төгрөг орохоос 235584.1  мянган төгрөг  орж 118.9 хувийн биелэлттэй байна.

Баянцогт сумын ТУБайцаагч

Add comment

Security code
Refresh

Free business joomla templates