Facebook icon.svg

twitter logos

shilen dans

shuud utas

Засаг даргын мэндчилгээ

26195529 1385508888241180 6986318348099271826 nУлиран одож буй 2017 оноо үдэж, ирээдүйд тэмүүлсэн өөдрөг үзэл, өрнүүн тэмүүлэлтэйгээр шинэ оноо угтаж байгаа Баянцогт нутгийн зон олон Та бүхэндээ шинэ жилийн баярын чин сэтгэлийн халуун мэндийг дэвшүүлье.
Хувь хүн, айл өрх, албан байгууллага бүр хийж бүтээснээ дүгнэн хэлэлцэж, угтах ирээдүйг зөгнөн билэгдэж цаашид хийх ажлаа эргэцүүлэн бодож төлөвлөж байгаа бизээ. Манай сум орон нутгийн хувьд ч бас 2017 он маань өгөөжөө өгсөн сайхан жил боллоо. Өвөлдөө цас бага орж бид өвөлжилтийн бэлтгэл ажлаа сумын хэмжээгээр 94,6% -тай хангаж өнтэй сайхан өвөлжиж байна. Энэ жилийн хүн ам, малын тооллогоор нийт хүн ам 1843 болон өсөж, мал 5 төрөлдөө 98361 толгой мал тоологдсон байна. 
Албан байгууллагын ТАХаагчид маань сайн ажиллаж Аймгийн Засаг даргын үзлэгээр хийж бүтээсэн ажлаа дүгнүүлж сумын дүнгээр аймагтаа 2-р байранд орж шилдэг сумын тоонд багтаж сум орон нутгийнхаа “Амжилтын алтан хуудас”-ыг нэмсээр байна. 
2017 онд сумын хэмжээнд хийгдсэн бүтээн байгуулалтын ажлуудаас товчхон дурьдвал: Улсын төсвийн хөрөнгө оруулалтаар 3-р багийн гэр хороололын цахилгаан шугамыг шинэчилэн 120,0 сая / төгрөг Аймгийн төсвийн хөрөнгө оруулалтаар 2-р багт худаг гаргах, 5000 га газарт оготно устгах ажлуудад 28,0 сая / төгрөг ОНХСангийн хөрөнгөөр 20,0 сая төгрөгний бүтээн байгуулалтын ажлууд тус тус хийгдсэн ба НХГэрээгээр газар эзэмшигч иргэн болон аж ахуйн нэгж, байгууллагууд нийт 104,0 сая төгрөгний ажил хийж, Гуна 1-р багийн байр, гүүр засвар, 3-р баг, 1-р багийн зараагийн дэнжийн хур хог цэвэрлэх зэрэг томоохон бүтээн байгуулалтын ажил хийгдсэн. Нийт зээл тусламжинд 28 иргэн хамрагдаж бизнесээ өргөжүүлэн ажиллаж байна. Файн чийз ХХК-ны бяслагны үйлдвэр, томоохон үхэр, адууны чиглэлийн фермерийн аж ахуйнууд, хувийн хөрөнгө оруулалтаар байгуулагдан үйл ажиллагаагаа эхлээд байна. 

2018 онд Манай суманд нийт 720 000,0 сая төгрөгний хөрөнгө оруулалтын ажил хийгдхээр төсөвт тусгагдсан.Үүнд: Улсын төсвийн хөрөнгө оруулалтаар Спорт заал 640 000,0 сая төгрөг
Аймгийн төсвийн хөрөнгө оруулалтаар дотуур байранд ариун цэврийн байгууламж барих, суманд WI-FI сүлжээ оруулах зэрэг нийт 34 000,0 сая төгрөг 
ОНХСангийн хөрөнгө оруулалтаар 29 000,0 сая төгрөг тус тус зарцуулахаар төлөвлөгдсөн байна. Ирж буй шинэ он буюу 2018 он бидний хувьд хариуцлагатай, сайн ажиллах, ихийг хийж, бүтээх ой угтсан жил байх болно. Баянцогт нутгаар овоглогдсон иргэд та бүхэн маань 90 жилийн ойн бэлтгэл ажилдаа идэвхи, санаачлагатай, үр бүтээлтэй оролцоно гэдэгт итгэлтэй байна. 
2018 онд сумын маань хувьд ажил үйлс өрнөсөн амжилт бүтээл арвинтай сайхан жил байх болтугай. Та бүхний ажил нь амжилтаар дүүрэн амьдрал нь эрүүл энх аз жаргалаар бялхаж байх ерөөлийг өөд өөд нь өргөн дэвшүүлж Шинэ оны мэнд хүргэе. 
Хүндэтгэсэн: Засаг дарга А.Даваадорж

Add comment

Security code
Refresh

Холбоос баннер

Erunhiilugch-300x62

 
 
 

Snapshot 2015-12-13 121706

abilga

 legal-info-banner-top

 

 

Цаг агаар

Онлайн зочид

Бидэнд 81 зочид ба Гишүүд байхгүй онлайн байна

Тоолуур

75971
ӨнөөдөрӨнөөдөр3
ӨчигдөрӨчигдөр140
Энэ долоо хоногтЭнэ долоо хоногт655
Энэ сардЭнэ сард3668
Нийт хандагсадНийт хандагсад75971
Одоо байгаа зочид
-
Free business joomla templates