Facebook icon.svg

twitter logos

shilen dans

shuud utas

ЗАЯА ТҮВШИН НУТАГМэдээ Үйл явдлын мэдээАхмадууддаа хүндэтгэл үзүүллээ

Ахмадууддаа хүндэтгэл үзүүллээ

IMG 8869Улс эх орныхоо хөгжил дэвшил , ирээдүй хойч үеийнхээ төлөө бүхий л амьдралаа зориулж хийж бүтээж, хөдөлмөрлөж ирсэн Ахмад настан азай буурлуудаа 2018 оны 02 сарын 7-ны өдөр хүлээн авч хүндэтгэл үзүүллээ. Арга хэмжээнд 70 с дээш настай 50 гаруй ахмад настан хүрэлцэн ирж оролцлоо. Үйл ажиллагаанд маань урилгаар Нутгийн зөвлөлийн дарга, аймгийн ИТХ-ын төлөөлөгч, тэргүүлэгч Ц.Жамбалсүрэн оролцож ахмадууддаа гарын бэлэг гардуулж, дуучин Доржгочоо, Б.Баттулга, П.Отгонбаяр, Соёлын төвийн дэргэдэх Эгшиглэн хамтлагийн авъяаслаг сурагчид ая дуугаа өргөж мэндчилгээ дэвшүүллээ. Мөн эрүүл мэндийн төвийн хамт олон эрүүл мэндийн үйлчилгээ үзүүлж, зөвлөгөө мэдээлэл хүргэсэн. Сумын ЕБСургуулийн Сурагчдын зөвлөлийн гишүүд санаачлан ЗДТГазартай хамтран жил бүр зохион байгуулдаг “Ерөөлт 9 бууз” “Бутархай мөнгөний буян” аяны үйл ажиллагааг сар шинийн баярыг угтан зохион байгуулж төсвийн 5 байгууллага, Таван-од түшиглэсэн байгууллага, сургуулийн сурагчид аянд идэвхтэй оролцож нийт нийт 80 кг бууз цугласныг Ахмадын хүлээн авалтын үйл ажиллагаан дээрээ 11 зорилтод өрхийн ахмад настан, иргэддээ гардуулан өгч “Бутархай мөнгөний буян” хандивын хайрцганд 115000 төгрөг цугласнаар ахмад настан Х.Мөнхдалайд тавгийн идээг авч өгч сэтгэлийн дэм үзүүллээ.

            Баяр дээр баяр нэмж ахмад настан Д.Цэрэнпил Хүнс хөдөө аж ахуйн тэргүүний ажилтан цол тэмдэгээр энгэрээ мялаасан.

Ийнхүү хүндэтгэлийн үйл ажиллагаа амжилттай болж өндөрлөлөө.

Add comment

Security code
Refresh

Холбоос баннер

Erunhiilugch-300x62

 
 
 

Snapshot 2015-12-13 121706

abilga

 legal-info-banner-top

 

 

Цаг агаар

Онлайн зочид

Бидэнд 59 зочид ба Гишүүд байхгүй онлайн байна

Тоолуур

75970
ӨнөөдөрӨнөөдөр2
ӨчигдөрӨчигдөр140
Энэ долоо хоногтЭнэ долоо хоногт654
Энэ сардЭнэ сард3667
Нийт хандагсадНийт хандагсад75970
Одоо байгаа зочид
-
Free business joomla templates