Facebook icon.svg

twitter logos

shilen dans

shuud utas

Алдартан гавьяатнууд

 surenhorloo  Гавьяат механикжуулагч Цагааны Сурэнхорлоо

Говь Алтай аймгийн Бигэр суманд   1936 онд төрсөн.

1954 онд Цэргийн албанд мордсон

1957-1961 онд Төв аймгийн Баянчандмань суманд МАА-н машинт станцад трактор комбайнч

1961-1971 онд Баянцогт САА-д трактор комбайнч

1971-1978 онд Үр тарианы 1-р тасгийн дарга

1978-1991 онд Тасгийн дарга, Гунын саалийн механикжсан фермийн эрхлэгч

1991 оноос Гуна ХХК-ны захирал

Шагнагдаж байсан шагналууд:

  1. Хөдөлмөрийн гавьяаны улаан тугийн одон 1963он
  2. Алтангадас одон 1971 он
  3. Алтангадас одон 1971 он
  4. Сүхбаатарын одон 1993 он
  5. Ардын хувьсгалын 40,50,60,70,80,90жилийн медаль
  6. Улсын ургацын аварга комбайнч 1962,1975,1984,1963 он
  7. Улсын тэргүүний тариаланч   2003 он
  8. Гавъат механикжуулагч 2004 он
  • 1961 Баянцогт САА-н анхны шанг татаж 1963 оны намар 1116 га талбайн тариа цайруулан Улсын дээд амжилт тогтоож ургац хураалтын улсын аварга болж 1975 онд тасгийн дарга байхдаа комбайн барьж улсын хошой аварга цол хүртэж байв. Ажил хөдөлмөрөөр үлгэр жишээч үнэнч шударга үүрэг биелүүлж хариуцлага хүлээх чадвартай хамт олныг зохион байгуулах авъяастай дээд түвшиний боловролтой       дадлага туршлагатай тул 1971 оноос Тасгийн дарга саалийн механикжисан фермийн даргаар хавсран ажиллаж байсан. Энэ хугацаанд тарианы тасаг нь 1975 1982 1983 1984 онд улсын ургацын аварга хамт олноор 4 удаа шалгарч,түүний удирдсан саалийн механикжсан ферм 13 жил сүүний төлөвлөгөөгөө давуулан биелүүлсэн байна.Удирдан ажиллаж байсан тасаг, фермээс монгол улсын хөдөлмөрийн баатар 1, төрийн шагналт механикжуулагч 1,улсын аварга малчин2,ургац хураалтын улсын аварга 12 төрөн гарчээ.Өөрийн аргатуршлагаар сургасан 50орчим шавьтай үүнээс 32 хүн улс, аймаг,сумын аварга тэргүүнээр шалгарч байв
  • >>>>>>>>>>>>>>>>>>>>>>>>>>>>>>>>>>>>>>>>>>>>>>>>>>>>>>>>>>>>>>>>>>>>>>>>>>
  • oyun

 

БНМАУ-ЫН БААТАР ПУНЦАГИЙН ОЮУН

 

 

Пунцагийн Оюун нь 1936 онд Төв аймгийн Батсүмбэрийн САА-д шарын ам гэдэг газар төрсөн 1966 он хүртэл Батсүмбэрийн САА-д ажиллаж амьдарч байгаад 1966 ондТөв аймгийн Баянцогтын САА Гуна гэдэг газар ирж хоньчин цагаан үхэр саах зэрэг ажил хийж байгаад 1971 оноос Гунын ферм байгуулагдахад саальчинаар ажилласан.

 

Ажиллах хугацаандаа семинталь үйлдвэрийн үнээ бүрээс 3307-4739 литр сүү сааж төлөвлөгөөт даалгавар болон социалист уралдаанд авсан үүргээ давуулан биелүүлж хөдөлмөрийн гарамгай амжилт гаргаж байсан. Гунын фермийн 200 үнээний цехийн ахлагчаар ажиллаж төлөвлөгөөг 111-129 хувиар биелүүлж жил тутам амжилтаа ахиулж байсан. Үүний нэг жишээ нь 1984 онд 109.055 литр сүү сааж төлөвлөгөөг 128% биелүүлж 100 мянгат саальчины эгнээнд орж нэг үнээнээс 4763 л сүү саасан байна.

 

П.Оюуны энэ их хөдөлмөрийн гарамгай амжилтыг төр засаг өндрөөр үнэлж:

 

-Сумын 11 удаагийн аварга

 

-  Аймгийн 2 удаагийн аварга

 

-  БНМАУ-н аварга 2 удаа тус тус болсон

 

-  Мөн сумын АДХ-ын депутатаар 5 удааа

 

-  Аймгийн АДХ-ын депутатаар 3 удаа

 

-  БНМАУ-н АИХ-ын депутатаар 2 удаа

МАХН XVII их хуралд төлөөлөгчөөр тус тус сонгогдож "Алтан гадас одон" 1986 онд БНМАУ-ын хөдөлмөрийн баатар цолоор шагнагдсан тэргүүний эмэгтэйчүүдийн нэг билээ.

>>>>>>>>>>>>>>>>>>>>>>>>>>>>>>>>>>>>>>>>>>>>>>>>>>>>>>>>>>>

narantsetseg

САМБУУГИЙН НАРАНЦЭЦЭГ

Монгол Улсын хөдөлмөрийн баатар Самбуугийн Наранцэцэг 1948 онд Төв аймгийн Баянцогт сумын нутагт төрсөн. 15 настайгаасаа тасралтгүй 30 жил саальчнаар үр бүтээлтэй ажиллажээ^-1963 оноос Баянцогтын САА-д фермийн лаборант саальчнаар ажиллан 20 жилд сүүний үйлдвэрлэлийн даалгаврыг 108.5-135.6 хувь уралдааны амлалт үүргээ 106.1-140.0 хувиар тогтмол биелүүлж, нэг үнээнээс дунджаар 2820-3400 л сүү саасан байна. Тэрээр 1972 оноос Гунын тасагт СМФ-ийн мэргэшсэн саальчин болж, улмаар анх удаа хөдөлмөр зохион байгуулалт урамшлын бригадын шинэ систем нэвтрүүлэхэд ахлагчаар нь ажиллажээ.

С.Наранцэцэг АИХ-ын 10 дахь удаагийн сонгуулиар АИХ-ын депутатаар, мөн МҮЭ-ийн XI, XII их хуралд төлөөлөгчөөр сонгогдож 1984, 1987 онд "Улсын аварга малчин"-аар 2 удаа, "Алтан гадас" одон, хөдөлмөрийн хүндэт медаль, IV таван жилийн гавшгайч цол, 1991 онд Монгол Улсын хөдөлмөрийн баатар алдар хүртжээ.

>>>>>>>>>>>>>>>>>>>>>>>>>>>>>>>>>>>>>>>>>>>>>>>>>>>>>>>>>>>>>>>>>>>>>>>>>>>>.

БАТСУУРИЙН НАЯНТАЙ

nayantai

Монгол улсын Төрийн шагналт Батсуурийн Наянтай 1932 онд Завхан аймгийн Идэр суманд төрсөн. Шаамарын ХАА-н сургуулийг 1962 онд төгсөөд, Баянцогтын САА-д тракторч-комбайнчнаар ажиллаж эхэлсэн. 1963 онд хүлээн авсан СК-3 комбайнаар шуудад шилжүүлснээр 9212 га-гийн ажил хийж, 8777.1 тн үр тариа хурааж, техникийн эдэлгээний хугацааг 200%-иар биелүүлж, 19 жилд 38.3 жилийн ажил гүйцэтгэсэн байна.

Б.Наянтай техникээ нандигнан хайрлаж, үйлчилгээ тохируулгыг тогтмол хийж, ариг гамтай ажилладагийн үрээр засварын зардлын 140 гаруй мянган төгрөгбуюу тус бүр 59,3 мянган төгрөгийн үнэтэй Нева комбайн 2 болон дугуйт трактор нэгийг худалдан авах хөрөнгө хэмнэжээ.

Б.Наянтай нь МХЗЭ-ийн 15, 16, МАХН-ын 17, 18-р их хурал, Улсын тариаланчдын I, II зөвлөлгөөнд төлөөлөгчөөр оролцож хөдөлмөрийн гавъяаны Улаан тугийн одон, Алтан гадас одонгоор шагнагдсан ба 1983 онд БНМАУ-ын "Төрийн шагнал" хүртжээ

 

 

 

Add comment

Security code
Refresh

Холбоос баннер

Erunhiilugch-300x62

 
 
 

Snapshot 2015-12-13 121706

abilga

 legal-info-banner-top

 

 

Цаг агаар

Онлайн зочид

Бидэнд 24 зочид ба Гишүүд байхгүй онлайн байна

Тоолуур

75969
ӨнөөдөрӨнөөдөр1
ӨчигдөрӨчигдөр140
Энэ долоо хоногтЭнэ долоо хоногт653
Энэ сардЭнэ сард3666
Нийт хандагсадНийт хандагсад75969
Одоо байгаа зочид
-
Free business joomla templates