Facebook icon.svg

twitter logos

shilen dans

shuud utas

ithural ZDTGazarBZDEBSurguulieruul mendiin tuvsoyoliin tuvdelbee tsetserleg

ЗАЯА ТҮВШИН НУТАГШилэн дансОрон нутгийн хөгжлийн сан

Орон нутгийн хөгжлийн сан

ОНХСангийн мэдээлэл

IMG 1731ОНХСангийн хөрөнгөөр 2017 онд хийж гүйцэтгэх ажлын төлөвлөгөөг сумын ИТХТ-н 2017.01.23-ны өдрийн 2 тоот тогтоолоор батлуулан ажиллаж байна.  Оны эхны 6011,2 мян.төгрөгний үлдэгдэл дээр 11650,7 мян.төгрөгний санхүүжилт ирж сумын иргэдийг ундны усаар хангах хөтөлбөрт 5540,0 мян.төгрөгийг сумын Засаг даргын зөвшөөрөлтэйгээр тендерийн материал, гэрээг үндэслэн иргэн Т.Сүхээ Б.Бодьхүү нарт  шилжүүлсэн. Сумын баяр наадам тэмдэглэхэд 5,0 сая төгрөг, сумын гэрэлтүүлэгийн засварт 1358,5 мян.төгрөг, зураг төсвийн үнэнд 2500,0 мян.төгрөгийг тус тус зарцуулан 10-р сарын дансны үлдэгдэл 3263,6 мян.төгрөг байна

Сум хөгжүүлэх сангийн зөвлөл нь

IMG 1731Сум хөгжүүлэх сангийн зөвлөл нь Засгийн засгийн газрын 153-р тогтоолын дагуу Сумын ИТХТ-ын 2017.06.02-ны өдрийн 37 тоот тогтоолоор төсөл сонгон шалгаруулах товоо тогтоолгон Сумын ИТХТэргүүлэгчдийн 2017.04.25-ны өдрийн 28 тоот тогтоолоор батлагдсан Суманд нэн шаардлагатай үйлдвэр цехийн жагсаалтын дагуу төсөл хүлээн авах зар тараан 2017.05.31-ны өдрийг дуустал 31ш  төсөл хүлээн авсан.  2017.06.06-ны өдөр 7 хүний бүрэлдэхүүнтэй төсөл сонгон шалгаруулах зөвлөл зээлийн материалыг хэлэлцэн дэмжигдсэн 23 иргэний төсөлд 62750,0 мян.төгрөгний зээлийг олгосон. Үүнд:

  1.  Хүнсний ногооны хүлэмжний чиглэлээр 7 иргэнд 10.2 саятөгрөг
  2. Сүү цагаан идээ боловсруулах чиглэлээр 6 иргэнд 19,5 сая.төгрөг
  3. Махны чиглэлийн фермерийн чиглэлээр 4 иргэнд 16,0 сая төгрөг
  4. Үйлчилгээний чиглэлээр 3 иргэнд 9,0 сая төгрөг
  5. Хадлангийн чиглэлээр 4 иргэнд 8,0 сая төгрөгийг тус тус олгосон байна.

10-р сарын байдлаар  зээл, зээлийн хүүгийн төлбөрт 33 иргэний  73852,5 мян.төгрөг, Хот орчмын бэлчээрийн төслийн худгын мөнгө 575,5 мян.төгрөг орж ирэн үйл ажиллагааны зардалд 193,6 мян.төгрөг зарцуулж дансны үлдэгдэл 11484,4 мян.төгрөг байна.

Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн эвлэрүүлэн зуучлагчид 2017.09.28-ны өдөр хугацаа хэтэрсэн 8 зээлдэгчийн 38376,9 сая төгрөгний нэхэмжлэл гаргасны дагуу шүүхийн төлөөлөгч нар ирэн  2017.10.16-ны өдөр эвлэрлийн гэрээ байгуулсан.

Хуудас 2 -с 1

Free business joomla templates