Facebook icon.svg

twitter logos

shilen dans

shuud utas

ithural ZDTGazarBZDEBSurguulieruul mendiin tuvsoyoliin tuvdelbee tsetserleg

Дэлбээ цэцэрлэг

Дэлбээ цэцэрлэг 2018

Манай цэцэрлэг нь 2017- 2018 оны хичээлийн жилд 17 багш ажиллагсадтай үйл ажиллагаагаа явуулж байна. Дэлбээ цэцэрлэг нь танхимын сургалтаар 107 хүүхэд буюу 62,5 % - ийг, хувилбарт сургалтаар 52 хүүхэд буюу 30,4 % - ийг бүгд 159 хүүхэд буюу 93,9 % ийг хамран сургаж ажиллалаа. БШУЯ – ны сайдын 2012 оны А/161 тоот тушаал, СӨБ эзэмшүүлэх хувилбарт сургалтыг зохион байгуулах журмын дагуу хувилбарт сургалтын төлөвлөгөөг боловсруулан. 2017 оны хичээлийн жилд үндсэн сургалтанд хамрагдаж чадахгүй хүүхдүүдэд “Сургуулийн өмнөх боловсрол эзэмшүүлэх зорилгын дагуу явуулын багшийн сургалтаар, нүүдлийн бүлэг”-ийг   Гуна 1-р багийн байранд 2-5 насны 25 хүүхэд хамруулан 34 хоног 200 цагийн сургалтыг олгон ажиллалаа. Мөн сургалтын хугацаанд эцэг эх хүүхдийн дунд “Аав ээж би”, “АХА”, “Буухиа” тэмцээн эцэг эхчүүдийн дунд 5 өдрийн хоолны үлгэрчилсэн цэсээр хоолны амталгаат үзэсгэлэнг зохион байгуулж, багш Б.Хунцэнгэл “Хэл ярианы бэрхшээлтэй хүүхэдтэй хэрхэн ажиллах вэ” сэдэвт сургалтыг зохион байгуулж нийт 17 эцэг эх оролцож үйл ажиллагааны талаарх санал асуулгыг авч тусган ажиллаа. Мөн хөгжсөн багшаас чадварлаг сурагч аймгийн дэд хөтөлбөрийн хүрээнд багш нарынхаа мэргэжил боловсролыг дээшлүүлэн 3-н хэлбэрийн хөрвөх сургалтанд хамруулан ажиллалаа. 2017 оны хичээлийн жилд 8-н төрлийн дугуйланд 115 хүүхдүүдийг хамруулан авъяас чадварыг хөгжүүлэн баруун бүсийн Үлгэрийн баатрууд амилсан нь тэмцээнд П.Цэрэнжаргал багштай бэлтгэл бүлгийн хүүхдүүд Болдоггүй бор өвгөн үлгэрээр 1-р байр эзлэн, баруун бүсийн Туслах багш нарын уралдаанд Бэлтгэл бүлгийн туслах багш М.Ариунтуяа   оролцон 2-р байр эзэлсэн амжилттай байна.

анги танхим, өрөө тасалгаандаа засвар хийлээ

tse2017 – 2018 оны хичээлийн жил цэцэрлэгийн багш ажилчид өөрсдийн хүчээр анги танхим, өрөө тасалгаандаа засвар хийж хүүхдийн сурч хөгжих таатай нөхцөл бололцоог ханган ажиллаж байна.

 

 

 

 

 

 

2017 – 2018 оны хичээлийн жил цэцэрлэгийн багш ажилчид өөрсдийн хүчээр анги танхим, өрөө тасалгаандаа засвар хийж хүүхдийн сурч хөгжих таатай нөхцөл бололцоог ханган ажиллаж байна.

Ажлын төлөвлөгөө

IMAGE0347

IMAGE0348

ДЭЛБЭЭ ЦЭЦЭРЛЭГИЙН ҮЙЛ АЖИЛЛАГААНЫ МЭДЭЭЛЭЛ

Нэг : Хамран сургалт

tse“Дэлбээ” цэцэрлэг нь танхимын сургалтаар 102 хүүхэд буюу 63,2%, хувилбарт сургалтаар 33,1% буюу хамран сургалтыг нийт 96,3% - д хүргэн ажилласан. Бэлтгэл бүлэг 38, Бага бүлэг 39, холимог бүлэг 25, хувилбарт сургалтаар 56 хүүхдийг хамран сургаж СӨ –г эзэмшүүлж байна.

Хоёр : “Ном”, “Авъяас” хөтөлбөр

2016 оны хичээлийн жилд “Ном”, “Авьяас” хөтөлбөрийн хүрээнд 7 төрлийн дугуйланд давхардсан тоогоор 86 хүүхэд хамрагдан суралцлаа. Дугуйланд суралцагчдын хийсэн бүтээсэн сурсан зүйлээр 2 удаа тайлан, бүтээлийн үзэсгэлэн гаргаж эцэг эх иргэдэд сурталчилан ажиллаа. Ном” хөтөлбөрийн хүрээнд танхимын болон хувилбарт сургалтанд хамрагдсан эцэг эхчүүдийн дунд “Хүүхэддээ хэрхэн ном сонгох вэ”, “Эцэг эх асран хамгаалагч та өөрийн хүү охиндоо ямар ном уншиж өгвөл зохистой вэ?”, “Хүүхдийг яаж номонд дур сонирхолтой болгох вэ?” гэсэн сургалтыг гарын авлага, зөвлөмж хэлбэрээр бэлтгэн 120 эцэг эхэд хүргэн ажиллаж, энэ сургалтаар Ном болгон багшийн хөгжил кабинетад тавьж ашиглаж байна. Бүлэг бүр номын сан, хүүхэлдэйн булантай болж нэг анги 20 -35 номтой болж хүүхдийн ном унших, жүжиглэн тоглох чадварыг хөгжүүлэх орчин нөхцлийг бүрдүүлэн ажиллаж чадсан. Бүлгийн багш нар эцэг эхчүүдтэйгээ хамтран том жижиг ном бүтээх ажлыг зохион байгуулсанаар хуруун хүүхэлдэй 10 үлгэрээр, ширээн театр 15 үлгэрээр, хормогчин театр 6 үлгэрээр, бээлийн театр 12 үлгэрээр, даавуун ном 15 ш, 3D ном 4 үлгэрээр хийж хүүхдийнхээ сургалтанд ашиглаж байна.

delbee

Баянцогт сумын Хүүхдийн “Дэлбээ” цэцэрлэг нь 1961 онд 50 хүүхдийн хүчин чадалтай 6 багш ажиллагсадтай үйл ажиллагаагаа үүсгэсэн түүхтэй. Одоо тус цэцэрлэг нь 159 хүүхэдтэй үүнээс танхимаар 99, явуулын сургалтаар 35, ээлжийн бүлгээр 25 хүүхдийг хамран сургаж, 18 багш ажилчидтайгаар үйл ажиллагаа явуулж байна. Тус цэцэрлэг нь төвдөө 2 бүлэгтэй сарлаг багт 1 бүлэг хичээллүүлдэг. Тохижсон иж бүрэн тоглоомын болон биеийн тамирын талбайтай, 0.5 га хүүхдийн туршлагын болон жимсний модны талбайтай. Мэргэжлийн багшаар бүрэн хангагдсан. Манай цэцэрлэг нь 1979 онд Монгол улсын Тэргүүний цэцэрлэг цол мандат, 2006 онд Аймгийн хэрэглэгчдийн найдвартай түнш байгууллага, аймагт сүүлийн 5-н жил ажлаараа 1 – 3 – аар байр, сумандаа эхний 5 байранд тогтмол шалгардаг тэргүүний хамт олон юм.

Холбоос баннер

Erunhiilugch-300x62

 
 
 

Snapshot 2015-12-13 121706

abilga

 legal-info-banner-top

 

 

Цаг агаар

Онлайн зочид

Бидэнд 32 зочид ба Гишүүд байхгүй онлайн байна

Тоолуур

75970
ӨнөөдөрӨнөөдөр2
ӨчигдөрӨчигдөр140
Энэ долоо хоногтЭнэ долоо хоногт654
Энэ сардЭнэ сард3667
Нийт хандагсадНийт хандагсад75970
Одоо байгаа зочид
-
Free business joomla templates