Бусад

Гуна 1-р багийн 2017 оны мэдээлэл

1.“Ажилтай- Орлоготой иргэн” сар шинийн үзэсгэлэн худалдаанд багийн 3 өрх оролцлоо. Үүнд:

Цэрэнхүүгийн Лхагвадорж- сүү сүүн бүтээгдэхүүнээр, Молом Ганжав-бүх төрлийн цагаан идээ, суран эдлэл, мушгаа боов, хайлмаг зэргээр,  Чулуунбатын Даваасүрэн- мах болон ууц зэргээр амьжилттай оролцлоо.

2. 2017.02.09-ны өдөр  “Монгол ёс заншил” тэмцээнд багийн иргэдээ хамруулан оролцож удаах байрыг эзэллээ.Итгэл сэтгэл гаргаж тэмцээндээ оролцсон нутгийн ах эгч нартаа баяр хүргье. 

3. Багийн нутаг Агьтад зохион байгуулагдсан Гуна багийн нэрэмжит “Адуучин” тэмцээнийг Багийн иргэн Д.Тулгаа зохион байгуулснаар 70 гаруй адуучин залуус оролцож багийн иргэн Б.Хүрэлдамба тэргүүн байранд орлоо.

САРЛАГ 2-Р БАГИЙН 2015 ОНЫ ҮЙЛ АЖИЛЛАГААНЫ ТАЙЛАН.

2015 оны 08 дугаар сарын 16-ны өдөр багийн өдөрлөг зохион байгууллаа. Өдөрлөгөөр Гар бөмбөг, 3 насны морьны уралдаан, үндэсний бөх зэрэг тэмцээн уралдаан зохион байгуулж Гар бөмбөгийн тэмцээнд 9 баг оролцож 1-р байр Азбаатар ахлагчтай баг, 2-р байр Билэгт ахлагчтай баг, Үндэсний бөхөд 64 бөх барилдсанаас 1-р байр Азбаатар, 2-р байр Билэгт, 3-р байр Отгонпүрэв, 4-р байр Мягмар нар эзэлсэн.

Их насны морьдын уралдаанд 1-рт Мягмарын хонгор, 2-рт Батбаатарын халзан, 3-рт Батаагийн хар, Намуунзаяагийн хээр насны морьд айргийн 5-р орсон. Хязаалан насны морьдын уралдаанд Сүрхийбаатарын хээр 1-р байр, 2-рт Аюурзанын хонгор, 3-рт Төмөр-Очирын хүрэн хязаалан тус тус орсон байна.

Мөн ОНХС-ийн хөрөнгөөр 20 хүүхдийн цэцэрлэг баригдаж ашиглалтанд орлоо.

Даргиат 3-р баг нь

СүлдДаргиат 3-р баг нь жилийн эцсийн байдлаар 810 хүн, 285 өрхтэйөнгөрсөн жилийн хүн амтай харьцуулахад 5 хүнээр өссөн байна. 2015 оны жилийн эцсийн мал тооллогоор 17473 мал тоолуулсан байна. Үүнээс адуу-1655, үхэр-1959, хонь-8308, ямаа-5551 байна. Өнгөрсөн жилтэй харьцуулахад 2532 тоо толгой малаар өссөн. Малчин өрх 94 , мал бүхий 34 өрх байна.

2015 онд БИНХ-ыг 3 удаа, өдөрлөгийг 4 удаа зохион байгуулсан. Багийн өдөрлөгийг 2015.01.24нд хийлээ. Багийн өдөрлөгөөр Сагсан бөмбөгийн тэмцээн зохион байгуулж эрэгтэй 9 баг эмэгтэй 2 баг оролцлоо. 1-р байр 12а анги өргөмжлөл, алтан медаль, мөнгөн шагнал, 2-р байр 2012 оны төгсөлт өргөмжлөл, мөнгөн медаль, мөнгөн шагнал, 3-р байр Даргиат 3-р баг өргөмжлөл, хүрэл медаль, мөнгөн шагналаар тус тус байр эзэлж шагнуулсан.

ГУНА 1-Р БАГИЙН 2015 ОНЫ ҮЙЛ АЖИЛЛАГААНЫ ТАЙЛАН.

          Гуна 1-р баг нь 2015 оны жилийн эцсийн тоогоор 188 өрхийн 430 хүн ам, нийт 120 өрхийн 38219 толгой мал тоологдсоноос адуу-3664, үхэр-3524, хонь-18545, ямаа-12486 байна. Урьд онд 38210 тоологдож 9 толгой малаар өслөө.

Нийтийн эзэмшлийн зам талбай, овоо, бөө нарын зам дагуух хаясан, хог хаягдалыг 6 удаагын цэвэрлэгээгээр 40.2 м3 хогыг цэвэрлэн хогын цэгт хаялаа.

         2015.01.24-нд Хар чулуутад Адуучин багийн өдөрлөг зохион байгуулав.

Цаг агаар

Тоолуур

75970
ӨнөөдөрӨнөөдөр2
ӨчигдөрӨчигдөр140
Энэ долоо хоногтЭнэ долоо хоногт654
Энэ сардЭнэ сард3667
Нийт хандагсадНийт хандагсад75970
Одоо байгаа зочид
-
Free business joomla templates