Дурсгал Дурсгал

Хөшөө дурсгал

5bgrk9749ovaa06a486emd950p l

Суварга

2009 он буюу Төв аймгийн Баянцогт сум байгууллагдсаны түүхт 80 жилийн ойг тохиолдуулан нутгийн сүсэгтэн олондоо зориулан тус сумын уугуул Л. Насанбаяр, Т.Дарийжав, Н.Насанбат нар ах дүү нартайгаа хамтран “Баруун байшинтийн овоо” нэртэй газрын  өвөрт босгосон.

 

 

 

 

 

IMG 1731

Тракторийн хөшөө

Төв аймгийн Баянцогт сумын төвд байрлах тракторын хөшөөг Монгол улсад “Атар газар эзэмшсэний 20 жил”-ийн ойг тохиолдуулан 1979 онд босгосон бөгөөд уг трактор  нь Монгол улсын гавъяат механикжуулагч Сүрэнхорлоогийн барьж байсан 16 ноймрийн ДТ-54 трактор юм.

 

 

 

 

IMG 0002Мориний хөшөө

Төв аймгийн Баянцогт сумын иргэн Төрийн Самдангийн хүрэн халзан азарга нь анх 1974 онд улсын баяр наадмын шүдлэн насны морьдийн уралдаанд 4-т, 1976 оны  улсын баяр наадмын соёолон насны морьдийн уралдаанд 2-т, 1982 оны улсын баяр наадмын азарганы түрүү, 1984 оны улсын баяр наадмын азарганы уралдаанд 3-т тус тус хурдлан Баянцогт сумын хурдан морьдоос амжилтаараа  нэгдүгээрт орж байгаа тул хүрэн халзан азаргыг мөнхжүүлэн 2007 онд энэхүү хөшөөг босгосон байна.

Free business joomla templates