Facebook icon.svg

twitter logos

shilen dans

shuud utas

urianii jil 2018

ЗАЯА ТҮВШИН НУТАГ

ТАВТАЙ МОРИЛ

ГАЗАР ӨМЧЛӨЛТИЙН ТАЛААР

Монгол улсын иргэнд гэр бүлийн хэрэгцээнд үнэгээр өмчлүүлэх хуулийн хугацаа 2018 оны 05 сарын 01 нд дуусгавар болох тул 03 сарын 01 нээс өмнө өмлөлийн өргөдлөө газрын даамалд өгнө.
2018 оын 03 сарын 05, 06 нд аймгаас кадастрын зураглал хийх компани ирж кадастр хийх тул иргэд газраа баталгаажуулж авна уу.

2018 оны 03 сарын 05,06 нд кадастрын зураглал хувийн компани ирэх тул иргэд газраа баталгаажуулж авна уу.
Үнэ: Хашаа-35000 төгрөг
Хашаа байшин-50000 төгрөг

Малын хулгайг илрүүлэв

Төв аймгийн Баянхангай суманд 2018-оны 02 сарын 04-05 шилжих шөнө 6 тооны адууг буудаж нядлан шулж байгаад үйлдэл дээрээ баригдсан хэрэг гарлаа. Уг хэргийг Баянцогт сумын хэсгийн төлөөлөгч Г.Гантүшиг, Баянхангай сумын хэсгийн төлөөлөгч Б.Мөнхбаяр нар халуун мөрөөр нь илрүүлсэн байна. Эдгээр этгээдүүд нь 8 хүний бүрэлдхүүнтэй байсан ба 4 машинтай байсан байна. Одоогийн байдлаар эдгээр гэмт этгээдүүд нь цагдаагийн байгууллагад шалгагдаж байгаа юм байна. Энэхүү хэрэг гарсантай холбогдуулан иргэд та бүхэн мал хулгайлах гэмт хэргээс урьдчилан сэргийлж сонор сэрэмжтэй байхыг анхааруулж байна.

Ахмадууддаа хүндэтгэл үзүүллээ

IMG 8869Улс эх орныхоо хөгжил дэвшил , ирээдүй хойч үеийнхээ төлөө бүхий л амьдралаа зориулж хийж бүтээж, хөдөлмөрлөж ирсэн Ахмад настан азай буурлуудаа 2018 оны 02 сарын 7-ны өдөр хүлээн авч хүндэтгэл үзүүллээ. Арга хэмжээнд 70 с дээш настай 50 гаруй ахмад настан хүрэлцэн ирж оролцлоо. Үйл ажиллагаанд маань урилгаар Нутгийн зөвлөлийн дарга, аймгийн ИТХ-ын төлөөлөгч, тэргүүлэгч Ц.Жамбалсүрэн оролцож ахмадууддаа гарын бэлэг гардуулж, дуучин Доржгочоо, Б.Баттулга, П.Отгонбаяр, Соёлын төвийн дэргэдэх Эгшиглэн хамтлагийн авъяаслаг сурагчид ая дуугаа өргөж мэндчилгээ дэвшүүллээ. Мөн эрүүл мэндийн төвийн хамт олон эрүүл мэндийн

ЖИЛИЙН ЭЦСИЙН ХҮН АМ

2017 онд суурин хүн ам 1848 болж 2016 оны жилийн эцсээс 10 хүнээр өссөн байна. Хүүхэд үрчлэлт-0, эцэг тогтоолт-8, гэр бүл цуцлалт -4, бүртгүүлсэн гэр бүл -5, овог нэр өөрчлөлт-4 хийгдсэн байна. Иргэний үнэмлэх авах 126   иргэний материалыг хүлээн авч шийдвэрлэлээ. Үүнд: 16 нас хүрч шинээр авч байгаа 16, хүчинтэй хугацаа сунгасан-62 дахин авч байгаа 48 иргэн бүртгүүлсэн.

ГАЗАР ӨМЧЛӨЛТ

2017 оны тухайн жилийн газар зохион байгуулалтын төлөвлөгөөнд иргэнд гэр бүлийн хэрэгцээнд зориулж Сарлаг 2-р баг 50 иргэнд 10 га, Даргиат 3-р баг 100 иргэнд 20 га, Гуна 1-р багт 100 иргэнд 20 га газрыг өмчлүүлэхээр тусгаж байршлын зургийг зурагжуулж нийт 250 иргэнд газар өмчлүүлэхээр төлөвлөн өргөдлийг хүлээн авч байна.
Сумын ИТХ-ын Тэргүүлэгчдийн хуралдааны 2017 оны 06 сарын 21-ний өдрийн 40 тоот тогтоолоор сумын тэг гортигийг 1519 га 24 солбицолын дагуу тогтоосон.
2017 онд нийт 250 иргэнд 50,1 га газрыг өмчлүүлсэн байна.
Сумын нийт 1838 хүн амын 1261 иргэн 356 га буюу 68.7% нь газраа өмчилж авсан байна. 2018 оны 05 сарын 01-нд газар өмчлөлийн хуулийн хугацаа дуусгавар болох тул иргэдэд газраа өмчилж авахыг уриалж, мэдээлэл сурталчилгааг хийж байна.

Хуудас 25 -с 1

Холбоос баннер

Erunhiilugch-300x62

 
 
 

Snapshot 2015-12-13 121706

abilga

 legal-info-banner-top

 

 

Цаг агаар

Онлайн зочид

Бидэнд 5 зочид ба Гишүүд байхгүй онлайн байна

Гишүүнчлэл



Тоолуур

75968
ӨнөөдөрӨнөөдөр140
ӨчигдөрӨчигдөр106
Энэ долоо хоногтЭнэ долоо хоногт652
Энэ сардЭнэ сард3665
Нийт хандагсадНийт хандагсад75968
Одоо байгаа зочид
-

contact-us-HiResМонгол улс төв аймаг Баянцогт сум

chinzo

Холбоо барих:
Утас + 9199 1225,
7027 6207,  899 80 899
 
 Мэйл:  Энэ и-мэйл хаягийг спамботоос хамгаалсан. Та үзэхийн тулд JavaScript идэвхжүүлэх хэрэгтэй.

bayantsogt position

Free business joomla templates