• 70276207
  • bayantsogt27@gmail.com
Сумын тухай

Төв аймгийн Баянцогт сум 1911 оноос Түшээт хан аймаг Илдэн вангийн хошуу, 1923-1931 онд Богд хан уулын аймгийн “Халиугчин Боролзой уулын хошуу Тамгын газар” улмаар Баянцогт уулаараа нэрлэн Өвөр дулааны энгэрт 1929 онд байгуулагдсан 93 жилийн түүхэн замналтай  Монгол улсын анхны сум, суурингуудын нэг билээ. Нийт газар нутгийн хэмжээ 147198 га бүхий  Даргиат, Гуна, Сарлаг гэсэн 3 багийн  нийт  724 өрхөд 1946 хүн амьдардаг.
Далайн түвшинээс дээш 1200-1500 м өргөгдсөн. Физик газар зүйн хувьд Хангайн нурууны шувтрах үзүүр, хангайн уулсын мужид, багтдаг. Газар хөдлөлийн эрчим 6-7 балл.Сумын нутаг дэвсгэр нь уул, гүвээ толгод бүхий тал хээр, мал аж ахуй болон газар тариалан эрхлэхэд тохиромжтой бүс нутаг юм. Тус сум нь төв аймгийн баруун хойд хэсэгт: Улаанбаатар хотоос 90  км, Төв аймгаас 135 км зайд байрладаг. Улаанбаатар хот болон Төв аймгийн Аргалант, Баянхангай, Угтаалцайдам, Жаргалант, Баянчандмань, Борнуур сумтай хиллэдэг.

Цаг агаарын төлөв байдал нь хуурайдуу сэрүүн зунтай, хахир өвөлтэй.1 дүгээр сарын дундаж температур -25 С 7 дугаар сарын дундаж температур +25С жилийн дундаж салхины хурд 4-6 м/с жилийн хур тунадасны нийлбэр 300-400 мм

Мал сүргийн бүтэц Сумын хэмжээнд 112,033 толгой малтайгаас 74 тэмээ, 7484 адуу, 6100 үхэр, 44674 хонь, 30100 ямаа байна.Сумын хэмжээгээр нийт цэвэр үүлдэр, эрлийз, нутгийн шилмэл омгийн 10.1мянган толгой мал тоологдсон нь нийт малын 11.4 хувь болж байна. 280 малчин өрх, 135 мал бүхий өрх байгаа нь сумын нийт өрхийн 56.8 хувийг эзэлж байна.

ЗАМ ТЭЭВЭР

Улаанбаатар хотоос баруун аймагтай холбосон хатуу хучилттай авто зам, хуучин Баянцогтоос 45 км зайтай өнгөрдөг. Багууд хоорондоо   шороон замаар холбогддог.

ЦАХИЛГААН ХАНГАМЖ

Сум нь төвийн эрчим хүчний системд холбогдсон. Сумын төвд 1970 онд баригдсан 110/10 квт-ын дэд станцтай.

ДУЛААН ХАНГАМЖ

Төвлөрсөн халаалтын шугам сүлжээнд сумын төвд соёлын төв, Засаг даргын тамгын газар, Цагдаагийн кабон, Халуун ус, Дунд-Урт үйлчилгээний төв, Эрүүл мэндийн төв, Цэцэрлэг, Ерөнхий боловсролын 12 жилийн сургуулиудын харъяа нийт 10 байгууллага, барилга байгууламж холбогдож дулаан хангамж цэвэр ус авч байна. Дулаан хангамжийг Хеатповер ХХКомпани нийлүүлдэг байна.

2022-11-22 17:03:30