• 70276207
  • bayantsogt27@gmail.com
Xөрөнгө оруулалтын ажлын танилцуулга

Даргиат багийн гэр хороололд Цамхагт гэрэл барих ажлыг  Топ инсайт  ХХК 9,800,000 төгрөгөөр барьж ашиглалтанд орууллаа. Уг ган цамхаг нь 15 м-ийн өндөр ба 14 м-т 400вт-ийн 6 ширхэг гэрэл суурилуулж, фоторелегээр зохицуулж асаж унтрах горимоор ажилладаг бөгөөд гэр хорооллын 60 орчим хувийг гэрэлтүүлж байна.

 

 

 

Сарлаг багийн төвийн цэцэрлэгийн хашаанд  8,000,000 төгрөгөөр, Гуна багийн сагсан бөмбөгийн талбайн хажууд 7,000,000 төгрөгөөр  гадна талбайн хүүхдийн тоглоом, чийрэгжүүлэлтийн төхөөрөмж суурилуулах ажлыг Ургацын далай  ХХК гүйцэтгэж хүлээлгэн өгөв.

2020 онд худалдан авсан өөрөө буулгагч  Майти маркийн автомашины үлдэгдэл 30 хувь болох 8,022,000 төгрөгийг олгосон. /худалдан авсан автомашины нийт өртөг 26,740,000 мянган төгрөг/.

Гудамжны гэрэлтүүлэг,  цахим худгийн засварт шаардлагатай гэрэл, тоног төхөөрөмжийг 1,353,400  төгрөгөөр авч засвар үйлчилгээний ажил хийлээ.

2022-03-28 09:06:35