• 70276207
  • bayantsogt27@gmail.com
АЙМГИЙН ХӨРӨНГӨ ОРУУЛАЛТААР ХИЙСЭН АЖЛУУД

Даргиат багийн байшин хорооллын айл өрхийг дулаан, цэвэр усны шугамд холбох ажлын гүйцэтгэгчээр  Мөнх чандмань элч ХХК шалгарч, 70,000,000 төгрөгөөр 171м төв шугам тавих ажлыг хийж гүйцэтгэв.

 

 

 

 

 

Цагдаагийн албан хаагчдын албан хэрэгцээнд автомашин өгч сумын хэмжээнд гэмт хэрэг зөрчлөөс урьдчилан сэргийлэх үйл ажиллагаанд ашиглаж байна.

Сарлаг багийн нутаг Боролзойн аманд бэлчээрийн худаг гаргах ажлыг Буян ус ХХК  12,000,000  төгрөгөөр цооног өрөмдөх ажлыг хийж 84м –ээс ус гаргалаа. Тухайн нутагт өвөлжөө эзэмшигч малчид хамтран шаардагдах хөрөнгө мөнгийг гаргаж худгийн барилга, насос тавих ажлыг хийж ашиглалтанд орууллаа.

ЕБС-ийн их засварын ажлын гүйцэтгэгчээр Сайрын харгана ХХК шалгарч 232.000,000 төгрөгөөр  дээврийн 60 хувь, анги танхимын хаалга, заалны цонхийг сольж, дотор хана, таазны заслын ажлыг гүйцэтгэлээ.

ЕБС-ийн дотуур байрны гал тогооны дээвэр орчимд цахилгааны гэмтлээс шалтгаалан гал гарч тааз нь нурсныг ажилчдын хүчээр бүрэн засварлаж, дотуур байрны цахилгааны монтажийг ил болгох ажлыг иргэн Ц.Цэенхорол хийж ашигалтанд оруулсан. Уг ажлуудыг 5,000,000 төгрөгөөр хийж гүйцэтгэсэн

 

2022-03-28 09:14:55