• 70276207
  • bayantsogt27@gmail.com
Үйлдлээрээ үлгэрлэе
Дэлхийн гэр бүлийн өдрийг угтан "Үйлдлээрээ үлгэрлэе" аяны хүрээнд уралдаан, тэмцээн, өдрийн арга хэмжээ зохион байгууллаа.
*Би гэр бүлдээ үүнийг хүснэ гар зургийн уралдаан*
1-р байр Б.Мөнхсарнай 5а ангийн сурагч
2-р байр Б.Баярцэцэг 3а ангийн сурагч
3-р байр Н.Энх-Амгалан 3а ангийн сурагч
*Дэвжээ тэмцээн*
1-р байр Б.Ган-эрдэнэ ахлагчтай 10а ангийн баг
2-р байр А.Маралжин ахлагчтай 9а ангийн баг
*Удам судраа мэдэж-угийн бичгээ хөтөлцгөөе* уралдаан
1-р байр 12а ангийн сурагч Б.Отгонбаяр
2-р байр 12а ангийн сурагч Б.Намуунзаяа
*Дурсамж үлдээе* эцэг эхчүүдийн дунд гар бөмбөгийн тэмцээн
1-р байр Н.Гантулга ахлагчтай 5а ангийн баг
2-р байр Х.Ургамал ахлагчтай 6а ангийн баг
3-р байр А.Чинзориг ахлагчтай 3а ангийн баг амжилттай оролцлоо.
Энэхүү арга хэмжээнд Нэгэн сайхан залуу хосын гэрлэлтийг баталлаа. Даргиат 3-р багийн иргэн Н.Батдорж, Н.Нямхүү нартаа цаашдынх нь ажил үйлс, амьдралд нь аз жаргалын дээдийг хүсэн ерөөе.
Гуна 1-р багийн иргэн Д.Доржпагма эгчдээ маш их талархаж байна. Уг удамаа танин мэдэх, түүний ач холбогдолын талаар сургалт зохион байгуулж өөрийн хөтөлсөн угийн бичгээ бусдад танилцуулж түгээн дэлгэрүүллээ.
Аяны хүрээнд идэвхитэй оролцсон хүүхэд, багачууд, эцэг эхчүүд, иргэд та бүхэндээ баярлалаа. Таны бүхний ажил үйлс үргэлж сэтэгчлэн бүтэж байх болтугай.
2022-05-20 09:57:51