• 70276207
  • bayantsogt27@gmail.com
Номын баярын өдөр

Монгол улсын Ерөнхийлөгчийн “Номын баярын өдөр” тэмдэглэх тухай 2012 оны 08 дугаар сарын 24-ний өдрийн 158 дугаар зарлигийг хэрэгжүүлэх, Баянцогт сумын сурагчдийн чөлөөт цагийг зөв боловсон өнгөрүүлэх, өсвөр насны хүүхдүүдийн сэтгэн бодох болон анги хамт олны ном уншилтыг дэмжих зорилготой зохион байгуулагдсан “Номын баяр” амжилттай зохиогдож өнгөрлөө. Үйл ажиллагаанд УИХ-ын гишүүн Ц.Тувааны бие төлөөлөгч н.Ганхуяг болон сургууль, цэцэрлэгийн удирдлагууд оролцлоо.

Баярын үйл ажиллагаанд идэвхтэй оролцсон эцэг эхчүүд, багш, сурагчид, “Дэлбээ” цэцэрлэгийн суралцагчиддаа баярлалаа.

УИХ-ын гишүүн Ц.Туваан тус үйл ажиллагаанд санхүүгийн дэмжлэг үзүүлэн дэмжиж ажилласан бөгөөд энэ үеэр 580 гаруй номыг сэлбэн засаж, нийтийн болон сургуулийн номын санд 180 ширхэг ном хандивлаж, эсээ болон бяцхан номын уралдаанд 95 хүүхэд бүтээлээ ирүүлсэн байна. 

2022-09-26 16:00:31