• 70276207
  • bayantsogt27@gmail.com
“ЭРҮҮЛ ЗӨВ ЭЕРЭГ ИРГЭН” САРЫН АЯН

Алслагдсан иргэд, малчидад шинээр гарсан  хуулиудыг сурталчилах, Эрүүл мэндийн үйлчилгээ болон төрийн үйлчилгээг шинэ суурин  цэгт нь түргэн шуурхай хүргэж, чөлөөт цагыг зөв боловсон өнгөрүүлж, хүүхэд залуучуудын нийгмийн оролцоог нэмэгдүүлэх, идэвхи санаачлагыг өрнүүлж авъяас чадварыг нээн илрүүлэхэд ТАХ-н явуулын багийн зорилго оршисон болно. Уг өдөрлөгийн зардлыг Гуна багаас сонгогдон гарсан ИТХ-н төлөөлөгчид гаргасан бөгөөд өдөрлөгт ЭМТ-н ажлын хэсэг, ИТХ, БИНХ-н зөвлөлүүд, ЗДТГ-н мэргэжилтэнгүүд  мэдээ, мэдээлэл хүргэж, төрийн үйлчилгээ үзүүллээ. Үүнд: Засаг дарга,Газрын даамал, Татварын улсын байцаагч, Улсын бүртгэгч, Халамжийн мэргэжилтэн, Нийгмийн даатгалын байцаагч, Цахим мэдээллийн ажилтан, МЭХУБ, ИТХ-н нарийн бичиг, ИТХ-н Төлөөлөгч- Орлогч Н.Мөнхбаяр, Г.Лхагвасүрэн, БЗДарга Д.Дуламсүрэн, БИНХЗөвлөлийн дарга П.Алтангэрэл, Н.Тунгалаг, Д.Болорэрдэнэ, ЭМТ-н НЭМА-н Б.Анхчимэг, багийн эмч Л.Отгонсүрэн, Вакцинатор Ц.Ариунаа нар нь нийт 47 иргэнд төрийн үйлчилгээ үзүүллээ. Өдөрлөгөөр гранд голф, дартс шидэлт, хөгжөөнт буухай тэмцээнүүдийг иргэдийн дунд 2022.11.02-ны өдөр зохион байгууллаа.  

2022-11-22 18:49:58