• 70276207
  • bayantsogt27@gmail.com
Урлагиийн наадам 2022

Соёлын бүтээлч сар аяны хүрээнд “Авъяас бидний бахархал” уриан дор МҮЭСТАжилтан Шагдарсүрэнгийн Лхаасүрэнгийн нэрэмжит 11 дэх удаагийн Урлагиийн наадам ”-ыг  амжилттай зохион байгууллаа.Уг урлагийн наадмын зохион байгуулагчаар Соёлын төвийн хамт олон, Ивээн тэтгэгчээр Ш.Лхаасүрэн агсны гэр бүл, үр хүүхдүүд ажиллаа. Баг, байгууллага.ахмадууд нийлсэн 9-н багийн 160 гаруй төрийн албан хаагч, иргэд 11-р сарын 9 нөөс, 11-р сарын 19ны хооронд нийт 10 хоногийн турш авъяас билэг, ур чадвараа дайчлан өрсөлдсөн өргөн цар хүрээтэй урлагийн наадам болж өндөрлөлөө. Шүүгчдийн бүрэлдэхүүнд: Боловсорлын тэргүүний ажилтан, МУСТА С.Цэрэннадмид, МУСТА, яруу найрагч Т.Баярням, Баянцогт сумын Соёлын төвийн дарга Ж.Отгонбат нар ажиллав.

Уг урлагийн наадамд 10 төрлийн номинацаар шилдэгүүдийг шалгаруулав.

Үүнд:

  • Гоцлол дууны төрөлд: Гуна 1-р багийн иргэн Амарсанаа
  • Дуэт, дуэль дууны төрөлд: Эрүүл мэндийн төвийн Б.Анхчимэг, Б.Отгонжаргал
  • Чөлөөт сэтгэлгээний төрөлд: ЗДТГазарын хамт олон
  • Гоцлол бүжгийн төрөлд: Дэлбээ цэцэрлэгийн М.Мөнхцэцэг
  • Хамтлаг бүжгийн төлөлд: Даргиат 3-р багийн залуус
  • Гоцлол болон хамтлаг хөгжмийн төрөлд: 5 од баг
  • Ардын уламжлалт урлагийн төрөлд: Сарлаг 2-р багийн Б.Энхжин
  • Уран уншлагын төрөлд: ЕБС-ын Оюунбаяр
  • Гадаад дууны төрөлд: Дэлбээ цэцэрлэгийн Батжаргал
  • Найрал дууны төрөлд: 5 од баг тус тус шилдэгүүдээр шалгарлаа.

Багийн нийлбэр дүнгээр:  

1-р байранд: 5 од баг

2-р байранд: Дэлбээ цэцэрлэгийн хамт олон

3-р байранд: Даргиат 3-р багийн хамт олон

Тусгай байранд: ЕБСургуулын хамт олон

Зохион байгуулалт сайтай хамт олоноор ахмадууд тус тус шалгарлаа.

  • Уг урлагийн наадмын үзэгчдийн тоо хандалтыг цахимаар буюу танхимаар тооцож гаргахад давхардсан тоогоор, цахимаар 31500 хүний хандалттай, танхимаар 1635 хүнд тус тус үйлчлэв.

Урлагийн наадамд ивээн тэтгэгчдийн зүгээс 11.230.000 төгрөгийг зарцууллаа. Үүнд:

  • Шилжин явах цом, өргөмжлөл, хулдаасан хэвлэлд: 1.080.000 төгрөг
  • Сугалааны сан: 2.650.000 төгрөг, нэмэлтээр Ц. Жамбалсүрэн, А.Даваадорж, Б.Мөнхбат, Насанбаяр нар 700.000 төгрөг
  • Ахмадуудын гарын бэлэг: 2.000.000 төгрөг
  • Шагналын мөнгөн урамшуулалд: 2.200.000 төгрөг
  • Шүүгчдийн мөнгөн урамшуулал: 600.000 төгрөг
  • Улаанбаатар хотоос дуучдад хөлс мөнгө, шатахуун: 1.500.000 төгрөг
  • Бусад зардал шатахуун, хэрэглээнд: 1.200.000 төгрөг

Урлагийн наадмын 9 өдөрийн тасалбарын үнэ 3000 төгрөг ба нийтдээ 2.149.580 төгрөг, Гала тоглолтонд 1.923.700 төгрөг болсон бөгөөд нийт  4.073.280 төгрөгний орлоготой ажилласан байна.

 

2022-11-22 19:57:21