• 70276207
  • bayantsogt27@gmail.com
“ШИЛДЭГ СУМ-2024 ОН” НЭЭЛТТЭЙ ХААЛГАНЫ ӨДӨРЛӨГ

Баянцогт сумын төрийн байгууллагууд 2024 оны 04 дүгээр сарын 23-ны өдөр “ШИЛДЭГ СУМ-2024 он  сэдэвт нээлттэй хаалганы өдөрлөгийг Соёлын төвд зохион байгуулж 152 иргэнд төрийн үйлчилгээг нэг дороос түргэн шуурхай хүргэн ажиллалаа.

  Сумын эдийн засгийн өсөлтийг нэмэгдүүлж, бүтээгдэхүүн, үйлдвэрлэл, үйлчилгээг дэмжих замаар хөрөнгө оруулалтын өгөөжийг дээшлүүлж, өрсөлдөх чадвартай эдийн засгийг бий болгох, байгалийн нөөц баялгийг нөхөн сэргээн, байгальд ээлтэй дэвшилтэт ногоон технологи нэвтрүүлэн, хүн амын эрүүл, аюулгүй орчинд амьдрах эрхийг ханган, Орон нутагт мал аж ахуй, газар тариалангийн үйлдвэрлэлийн бүтээмж нэмэгдэн улс, аймгийн хэмжээнд “ХАА-н бүтээгдэхүүн үйлдвэрлэл”-рээ өрсөлдөхуйц, чадвар бүхий сум болон хөгжих зорилтыг дэвшүүлэн, салбар бүрт амжилт гарган ажилласнаар:

  Аймгийн хэмжээнд Баянцогт сум нь 2017, 2018, 2019  онд ШИЛДЭГ СУМ “ДЭД” байрыг 3 удаа, 2020 онд “ШИЛДЭГ СУМ”, 2022 онд сумын ЗДТГ-ын хамт олон төрийн захиргааны ажлаараа аймагтаа “ХӨДӨЛМӨРИЙН АВАРГА ХАМТ ОЛОН”, 2023 онд Баянцогт сум нь “ШИЛДЭГ СУМ”-аар тус тус  шалгаран тэргүүлсэн байна.

2024-04-23 00:00:00