• 70276207
  • bayantsogt27@gmail.com
Тээврийн хэрэгслийн техникийн хяналтын улсын үзлэг боллоо.

Төв аймгийн Засаг даргын 2024 оны 02 дугаар сарын 29-ний өдрийн А/128 дугаар захирамж, Сумын Засаг даргын 2024 оны 05 дугаар сарын 29-ний өдрийн А/62 дугаар захирамжаар Тээврийн хэрэгслийн техникийн хяналтын улсын үзлэг 2024 оны 05 дугаар сарын 05, 06-ны өдрүүдэд зохион байгуулагдлаа. Үзлэгт нийт 330 тээврийн хэрэгсэл хамрагдахаас 383 тээврийн хэрэгсэл хамрагдлаа. Үүнд: ачаа-151, зүтгүүр-2, мотоцикль-2, суудал-222, микроавтобус-3, чиргүүл-2, цистери-1 .

Үзлэгээр өмчлөгч шилжүүлсэн-8, ТӨ дугаар шинээр авсан-8, гэрчилгээ сольсон-3, тээврийн хэрэгсэл хасуулсан-10, шинээр дугаар авсан мотоцикль-1, орон нутгийн зам ашигласны төлбөр 1850.0 мянган төгрөг орохоос 3304.0 мянган төгрөг орж 178.6 хувийн биелэлттэй байна.

Жолооч таны алтан шар зам өлзийтэй байх болтугай.

2024-05-10 11:15:25