Баянцогт сум шинэ оны босгон дээр оны шилдгүүдийг тодруулдаг уламжлалын дагуу энэ жил шинэ номинациар 2024 онд салбартаа ажил үйлс, сурлага урлаг, хөдөлмөр зүтгэлээрээ бусдыгаа манлайлсан аварга шилдгүүдээ тодруулжээ. Үүнд: 1.Сумын 2024 оны шилдэг төрийн түшээ- Ерөнхий боловсролын сургуулийн математикийн багш Сүхбаатарын Баасанжаргал 2.Сумын 2024 оны шилдэг төрийн үйлчилгээний ажилтан-Дэлбээ цэцэрлэгийн сахиул Маамын Эрдэнэчимэг
3.Сумын 2024 оны шилдэг ахмад- Гуна багийн өндөр настан Гармаагийн Будёнин
4.Сумын 2024 оны шилдэг залуу-Засаг даргын Тамгын газрын Татварын улсын байцаагч Дамдингомбын Болдбаатар
5.Сумын 2024 оны ХАА-н шилдэг ажилтан –Даргиат багийн тариаланч Цогтгэрэлийн Мягмарнаран
6.Сумын 2024 оны шилдэг сурагч-Ерөнхий боловсролын дунд сургуулийн 12 дугаар ангийн сурагч Алтангэрэлийн Хүслэн
7. Сумын 2024 оны шилдэг гэр бүл-Гуна багийн иргэн Товуухорол түүний гэр бүл
8.Сумын 2024 оны шилдэг төрийн байгууллага-Засаг даргын Тамгын газар
9.Сумын 2024 оны шилдэг хоршоо-Цэлмэг тэнгэр ногоон төгөл хоршоо тус тус шалгарч хамт олоноо манлайлжээ. Мөн Төрийн одон медаль, салбарын тэргүүнээр энгэрээ мялаасан эрхэмүүдэд халуун баяр хүргэе.