• 70276207
  • bayantsogt27@gmail.com
Тусламжийн аян

Тус сумын өндөр настан Ч.ДАГВАНАЙДАН гуайг түмэн олон танихгүй, мэдэхгүй хүн ховор байх. Настны маань амьдралын замнал нь: залуу халуун насандаа гэр бүл /хань/,  үр хүүхэдтэйгээ бүтэн, бусдын дайтай сайхан амьдарч байсаан, энэ л сумын хөгжлийн төлөө цуцашгүй хөдөлмөрлөж, гавъяаныхаа амралтад гарч, өнөө өндөр настан маань сумандаа амьдарч байгаа болно.

Товчхондоо: Хүний орчлонд түшигт хань нь эрт насан эцэлсэн, уйлж ирээд, уйлуулж буцдаг хүмүүний заяаг түшсэн 2 сайхан хүү нь цэл залуугаараа хорвоог орхьсон. Түшиж тулах гэр бүлгүй, ах дүү цөөнтэй ч амьд хүн аргатайн адил өөрийн чадлаар цэмбийтэл амьдарч л явна буурай маань.

Гэвч: өөрийн гэсэн орон байргүй, одоо гал түлж амьдрах чадваргүй учир сумын ЗДТГ-тай гэрээ байгуулан төрийн бай

 Нутгийн зон олон иргэд, ААН байгууллага, төрийн байгууллагын төрийн албан хаагчид та бүхнийг энэхүү:  САЙХАН СЭТГЭЛИЙН ЖИМЭЭР САЙН ҮЙЛС ДЭЛГЭРҮҮЛЭН,

ХАЛУУН СЭТГЭЛД ТУСЛАМЖИЙН АЯНД НЭГДЭХИЙГ УРИАЛЖ БАЙНА.

ранд амьдарч байсан ч, нөхцөл байдлын улмаас төрийн өөр байранд шилжин амьдрахаар болсон. Тухайн байрны 1 өрөөг засварлан тохижуулах, мөн настанг ая духтай амьдруулахад нь эд хөгшил, бусад материалын тусламжийг үзүүлэх нэн шаардлагатай учир бүх нийтийн тусламж өрнүүлэх зорилгоор Сумын Засаг даргын 2025 оны 09-р сарын 08-ны өдрийн 163 тоот захирамжаар зохион байгуулах ажлын хэсэг байгуулсан.

2025-09-08 14:29:36