• 70276207
  • bayantsogt27@gmail.com
Дэлбээ цэцэрлэг хүүхдийн тоглоомтой боллоо

Сарлаг 2-р багийн цэцэрлэгт орон нутгийн хөгжлийн сангаар 8 сая төгрөгний гадаа талбайн 5 төрлийн тоглоом, чийрэгжилтийн багц хэрэгслийг "Ургацын далай" ХХК - ны "Арал" хүүхдийн тоглоомын дэлгүүр тендэрт шалгарч тоглоомыг мэргэжлийн баг ирж суурилуулан ажлын хэсэг болон цэцэрлэгт хүлээлгэн өглөө. Хүүхдийн ая тухтай тоглох орчинг бүрдүүлж өгсөн Сумын удирдлагууд, ард иргэд, "Арал" Хүүхдийн тоглоомын дэлгүүрийн хамт олондоо "Дэлбээ" цэцэрлэгийн хамт олон болон бяцхан хүүхдүүдийнхээ өмнөөс баярласан талархсанаа илэрхийлье. Та бүхнийг хүүхдийн гэгээн тэнгэр ивээх болтугай

2021-09-28 00:00:00