• 70276207
  • bayantsogt27@gmail.com
Сарлаг багийн хогийн цэг тохижуулах ажлын хийж гүйцэтгэв

Сарлаг багийн хогийн цэг тохижуулах ажлыг иргэн Ж.Зоригт  байгуулан ОНХСангийн 16.000.000 төгрөг, ‘’Үлэмж хүдэр ХХК’’ нийгмийн хариуцлагийн гэрээний хүрээнд 10.000.000 төгрөг нийт 26.000.000 төгрөгийн хөрөнгөөр хийж гүйцэтгэлээ. Тухайн ажлыг гэрээний дагуу 2022.11.11 өдөр эхэлж 2022.11.13 өдөр дуусгасан. Ажлыг хийж гүйцэтгэхэд North benz өөрөө буулгагч автомашин-1, Robex 900 эксковатор-1, 50 ковш-2 зэрэг машин механизмууд ажилласан бөгөөд 2 га газрын 100 машин буюу 2000 куб хогийг ачиж, үлдсэн хогийг түрж зайлуулан 700 метр далан босгон овоолсон. Овоолсон хогийн далангаа 600 метр урттай, 2 метрийн гүн, 2 метрийн өргөн шуудуу ухаж гарсан шороогоор булж дарсан байна.

2022-11-22 17:00:02