• 70276207
  • bayantsogt27@gmail.com
Эрүүл мэндийн төв түргэн тусламжийн бүрэн тоноглогдсон автомашинтай боллоо.

Төв аймгийн Баянцогт сумын Эрүүл мэндийн төв Монгол улсын засгийн газрын дэмжлэгээр эмнэлгийн түргэн тусламжийн бүрэн тоноглогдсон автомашинтай боллоо. Тус түргэн тусламжийн автомашиныг 2024 оны 4-р сарын 29-ний өдөр Төв аймгийн ИТХ-ын дарга Ц.Жамбалсүрэн сумын удирдлага болон эрүүл мэндийн төвийн хамт олонд гардуулан өглөө. Монгол улсын анхны сум, суурингуудын нэг Баянцогт сум нь Даргиат, Гуна, Сарлаг гэсэн 3 багийн нийт 700 орчим өрхөд 2000 гаруй хүн амьдардаг. Туулах чадвар сайтай эмнэлгийн түргэн тусламжийн автомашинтай болсноор хүн ардын эрүүл мэндийн төлөө зүтгэж байгаа эмч, эмнэлгийн ажилтан иргэдэд эрүүл мэндийн тусламж үзүүлэхэд түргэн шуурхай болж байгаа ач холбогдолтой юм.

2024-05-09 11:45:42