• 70276207
  • bayantsogt27@gmail.com
Ном дотор зам бий

Монгол Улсын Ерөнхийлөгчийн 158 дугаар Зарлиг болон “Нийтээр тэмдэглэх баярын болон тэмдэглэлт өдрүүдийн тухай” Монгол Улсын хуулийн дагуу 2023 оны 05 дугаар сарын 22-ны өдөр “Үндэсний бичиг соёл-Номын өдрүүд 2023” үйл ажиллагаа амжилттай болж өндөрлөлөө.

“Ном дотор зам бий” эсээ бичлэгийн уралдаанд 8-12 дугаар ангийн сурагчдаас:

О.Сэргэлэн 1-р байр, Д.Эрдэнэтуул 2-р байр, Саранзая 3-р байр,

Ард иргэд төрийн албан хаагчдын уралдаанд:

Д.Эрдэнэтуяа 1-р байр, Б.Шинэгэрэл 2-р байранд шалгарлаа.

Угийн бичиг” хөлтөх төрөлд 1р байранд Л.Батжаргал, 2-р байранд Я.Жанбота нар шалгарлаа.

Дээрх үйл ажиллагааг Гуна 1-р багийн малчин Д.Цэрэндорж 200.000,

Сумын ИТХ-ын төлөөлөгч Л.Алтангэрэл 100.000,

“Хүүхдийн элч”, Бизнесмен У.Уранчимэг 50.000 төгрөгөөр ивээн тэтгэж оролцлоо. Үйл ажиллагаанд идэвхтэй оролцсон сурагчид, ард иргэд дэмжиж тусласан бүх хүмүүст баярлалаа.

2023-05-24 11:58:13