• 70276207
  • bayantsogt27@gmail.com
Дэлбээ цэцэрлэг “ТЭРБУМ МОД”-аянд нэгдлээ

2022 оны 5 сарын 13нд “ТЭРБУМ МОД” тарих үндэсний хөтөлбөрийн хүрээнд “Дэлбээ” цэцэрлэг нь байгууллагынхаа ногоон байгууламжийг нэмэгдүүлэх, мод тарьж ургуулах аянд нэгдэж “НОГООН АЗИ” ТББ нь 100ш хайлаас мод хандивлаж, байгууллагаасаа 100ш хайлаас мод буюу нийт 200 ш хайлаас мод тарилаа. “НОГООН АЗИ” ТББайгууллагын хамт олонд баярлалаа. Байгалийн тэнцвэрт байдлыг хадгалагч эм болсон моддоо хайрлан хамгаалж, энгийн хэрнээ байгаль дэлхийд оруулж буй үнэлж баршгүй хөрөнгө оруулалт болсон мод тарих үйлсэд бүх нийтээрээ нэгдэж, зөв ургуулан арчлахыг уриалж байна.

2022-05-20 10:12:45