Баянцогт суманд Мал эмнэлгийн байгууллага нь Мал эмнэлгийн тасаг 1 орон тоотой, гурван МЭҮН-тэй үйл ажиллагаа явуулж байна. МЭ-ийн тасагт МЭ-ийн улсын байцаагч 1, МЭҮН /Мал эмнэлгийн үйлчилгээний нэгж/-д малын их эмч 1, малын бага эмч 2 ажиллаж байна. Сумын хэмжээнд 1 МЭҮН-д дунджаар 30,0 мянган толгой мал оногдож байна.
МЭ-ийн байгууллагууд Мал амьтны эрүүл мэндийн тухай хууль, Хүнсний тухай хууль, Хүнсний бүтээгдэхүүний аюулгүй байдлын тухай хууль, Төрийн хяналт шалгалтын тухай хууль, Зөрчлийн тухай хууль болон тэдгээртэй нийцүүлэн гаргасан Засгийн газрын тогтоол, холбогдох яамны сайдын тушаал, дүрэм журмыг баримтлан үйл ажиллагаа явуулж байна.
Дэлгэрэнгүй мэдээлэл авах эх сурвалж:
Мал эмнэлгийн улсын байцаагч Ч.Алтангэрэл
Утас: 90183535