ӨНӨӨГИЙН БАЙДЛААР ҮР ТАРИА, ТӨМС, ХҮНСНИЙ НОГООНЫ ХУРААЛТ 100 ХУВЬ, ТЭЖЭЭЛИЙН УРГАМЛЫН ХУРААЛТ 90 ХУВЬТАЙ БАЙНА. Энэ онд Баянцогт сум 13 мянган га-д тариалалт хийсэн. Үүнээс 8.1мянган га-гаас 16.5 мянган тонн Үр тариа, 42.2 га-гаас 352 тонн төмс, 40.9 га-гаас 322.9 тонн хүнсний ногоо, 4394 га-гаас 5.0 мянган тонн тэжээлийн ургамал, 1.4 мянган га-гаас 928 тонн тосны ургамал тус тус хураан авснаар үр тариа, төмс, хүнсний ногооны хураалт 100 хувь, тэжээлийн ургамлын хураалт 90 хувийн явцтай байгаа нь өнгөрсөн оны мөн үеийн түвшинд байна. Ургац хураалтад 30 цэрэг, 24 оюутан, 65 халамжийн болон гэрээт ажилтан, нийтдээ 129 хүн хөдөлмөрийн гэрээгээр ажиллаж байна.