• 70276207
  • bayantsogt27@gmail.com
Амжилтын од" медалийн эзэд тодорлоо

Төв аймгийн засаг дарга бөгөөд Хүүхдийн төлөө зөвлөлийн тэргүүний нэрэмжит "Амжилтын од" медалийн эзэд тодорлоо.Үүнд манай сумын ЕБСургуулийн сурагч 12а ангийн сурагч Б. Намуунзаяа, 11а ангийн сурагч Д. Эрдэнэтуул нар  тодорч энгэрээ мялаалаа. Тус медалийг анх 4

жилийн өмнөөс үе тэнгийнхнээ манлайлсан шилдэг сурагчдад олгож ирсэн уламжлалтай. Тус шагналаар өмнөх жилүүдэд 300 гаруй хүүхэд шагнагдаж байсан бөгөөд, энэ жил Төв аймгийн 27 сумаас сурлага, урлаг, спорт, өөрсдийн хийсэн бүтээлээрээ шалгарсан 61 хүүхэд энгэрээ мялаажээ.

 

2022-05-27 11:01:54